БНАСАУ, БНСУ Пёнчаны өвлийн олимпын наадмын эргэн тойронд иж бүрэн, найрсаг арга хэмжээг зохион байгуулж, холбогдох талууд яриа хэлцэлд ашигтай энэ ховорхон боломжийг хамгаалж, хоёр Солонгосын хэлхээ холбооноос холбогдох талууд, тэр тусмаа БНАСАУ, АНУ хооронд хэлхээ холбоо тогтоон, өргөжүүлж, Солонгосын хойгийн асуудлаарх яриа хэлцлийн "хаалга”-ыг үнэнхүү нээхийн тулд үргэлжлэн хичээн зүтгэхийг Хятадын тал хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 22-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хуралд хэллээ.
Пёнчаны өвлийн олимпын хаалтын дараа БНСУ-ын тал Аюулгүйн зөвлөлийн тогтоол зэрэг БНАСАУ-д чиглэсэн хориг арга хэмжээнүүдийг хянуур хэрэгжүүлэх болно. Үүний зэрэгцээ, яриа хэлцлийн эерэг нөхцөлийг идэвхтэй ашиглан, Солонгосын цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахын тулд дипломат хүчин чармайлт гаргаж, БНАСАУ-ыг АНУ-тай эртхэн шууд яриа хэлцэл хийлгэж, хоёр Сологносын яриа хэлцэл болон АНУ, БНАСАУ-ын уулзалтад тулгуурлаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг ахиулах болно гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам саяхан мэдэгджээ.
ХОУР
Сэтгэгдэл