Б.Амарсайхан Азийн кино фестивалийн Удирдах зөвлөлийн хүндэт гишүүнээр сонгогдлоо


Б.Амарсайхан Азийн кино фестивалийн Удирдах зөвлөлийн хүндэт гишүүнээр сонгогдлоо

Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо "Asian World Film Festival” амжилттай болж өнгөрлөө. Ази, Холливудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой энэ наадам анх удаагаа зохион байгуулагдсан нь энэ юм.

Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд танилцуулах үүд хаалгыг нээж буй юм

Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид "Golden Globe”, Emmy”, "Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадам, шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшээд байгаа кинонуудаа түмний хүртээл болголоо.

Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан "Бодлын Хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгожээ. Нийт 30 кино бүтээл өрсөлдөж долоон бүтээл нь шагнал хүртсэн энэхүү наадмаас "Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, "Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн байна.

Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулжээ. "Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, "Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ. 

Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд танилцуулах, бусад орны шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэн олон улсын нэр хүнд бүхий наадмуудад оролцох, өөрсдийн чадвар, чадамжийг шалгах томоохон боломж, үүд хаалгыг нээж буй юм.

Эх сурвалж: CONTENTSUMMIT


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.