Шатахууныг стратегийн бүтээгдэхүүн гэж өмөөрсөөр байх уу


 

Шатахууныг стратегийн бүтээгдэхүүн гэж өмөөрсөөр байх ууСангийн сайд Ч.Хүрэлбаатар үнийн өсөлт хэмээх чөтгөрийн тойргоос шатахууныг чөлөөлөхийн тулд илүү олон шатахуун импортлогчдод тусгай зөвшөөрөл олгох нь зөв гэж үздэг. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон, "Хүчээ нэгтгэе” чуулганы үеэр энэ санаагаа илэрхийлэв. Ингэснээр илүү олон компани шатахуун импортлон, түгээх бизнес эрхэлнэ. Энэ салбарт ажиллах өрсөлдөгчдийн тоо нэмэгдэн, өрсөлдөөн ширүүсч, улмаар үнэ буурна гэж Сангийн сайд үзэж байна. Уг нь нийлүүлэлт өсвөл үнэ буурдаг жамтай. Манай улсад шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 100 орчим ААН авсан ч 86 нь үйл ажиллагаа явуулж байна.

Агуулах, борлуулалтын сүлжээтэй байх гэх мэт шаардлагуудыг тавьдаг тул санхүүгийн хувьд бэхэжсэн компани л тусгай зөвшөөрөл авч чадна. Харин АМГТГ тусгай зөвшөөрлийн нөхцөлийг уян хатан болгосноор энэ асуудлыг шийдэхгүй гэж үздэг.

Ашигт малтмал, газрын тосны газраас хийсэн судалгаагаар шатахууны хэрэглээ улам өсөж, 2020 он гэхэд 1.3 сая тоннд хүрнэ. Иймд аль болгон шатахууныг стратегийн бүтээгдэхүүн гэж өмөөрөх вэ. Иргэд, ААН-үүдэд тогтвортой үнээр шатахуун нийлүүлэхийн тулд нэн даруй шийдэл олох шаардлагатай. УУХҮЯ-ны газрын дарга Ч.Чулуунбат үнийг аажмаар чөлөөлөн, зах зээлийн горимд шилжүүлнэ. Төрөөс үнийг хүчээр барих нь цаашид явцгүй. Гал унтраасан, цаг зуурын арга хэмжээ биш, бодитой, дорвитой алхам хийх цаг болсон талаар нэгэнтээ мэдэгдсэн. Үүнээс хойш хоёр сар өнгөрчихлөө. Чухам ямар аргаар, хэрхэн чөлөөлөхөөр төлөвлөсөн нь тодорхойгүй хэвээр.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.