Өмнөговь аймагт иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж, гадаадад туршлага судлуулах "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр" хөтөлбөрүүд 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд залуусыг Филиппин улсад англи хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэх боломжуудын талаар зуучлагч компаниуд танилцуулга хийлээ.
Сургалтад
ЕБС-ийн сурагч, төрийн албан хаагч, залуус 200 орчим хүн хамрагдлаа.
Тэд гадаадад суралцах боломжуудын танилцуулга сургалтад хамрагдсанаар
аймгийн хэмжээнд хэрэгжиж буй "Англи хэлтэй-Өмнөговь", "Зөгийн үүр"
хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч түүнд хамрагдах боломжуудыг судаллаа.
Англи хэлний мэдлэгээ сайжруулж, аймагт хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд
хамрагдан гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломж Өмнөговьчуудад
нээлттэй байна.
Сэтгэгдэл