Б.ЖАРГАЛСАЙХАН: СОЛОНГОСЧУУД МОНГОЛЧУУДАД ЗУРГААН САРЫН ВИЗ ЧӨЛӨӨТЭЙ ӨГДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ!


Б.ЖАРГАЛСАЙХАН: СОЛОНГОСЧУУД МОНГОЛЧУУДАД ЗУРГААН САРЫН ВИЗ ЧӨЛӨӨТЭЙ ӨГДӨГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ!Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан саяхан "Цензургүй яриа”-нд оролцож олон ч зүйлсийн талаар ярилцаад авсан. Малчдаас татвар авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж "хөдөөнийхөн мөнгөтэй” хэмээгээд авсан тэрээр энэ удаад хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам зориод буй Солонгос улсын тухай өөрийн бодлыг илэрхийлээд авчээ.

Угийн хээгүй, шударга яриатай тэрээр "Солонгосчууд бид нарт арай хатуу хандаад байна уу даа гэж би хардаг юм. Бидний өвөг эцэг Хубилай, Тогоонтөмөр хаадууд чинь энэ Солонгос улсын чинь тусгаар тогтносон улс болгож өгсөн ш д. Тэрний хариуд Тогоонтөмөр хаанд Солонгосын хатнаа өгч байсан түүхтэй. Тийм учраас Солонгосчууд тэр утгаараа яадаг юм Монголчуудад зургаан сарын виз зүгээр чөлөөтэй өгдөг болох хэрэгтэй ш д. Тэгээд л энэ нэг визээ өгөхдөө бөөн мөнгө аваад л, баахан хүмүүсийг дарамталж байгаа харагддаг. Өөрсдөө ядуу байж үзээгүй юм шиг. Энэ манай улс төрчдийн хийх ажил байхгүй юу” хэмээжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.