
Энэ талаар Халхгол сумын оршин суугч Хоролмаагаас тодруулахад: Гурван жилийн өмнөөс жишиг сангийн аж ахуй байгуулахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар гурван том хүлэмж, гахай, тахиа, 50 гаруй үхэртэй. САА-н эзэн нь Р.Бурмаагийн төрсөн дүү гэдгийг Халхгол сумынхан ярьж байна. Бид наp цаана нь хэн байгааг судалж байгаа” гэдгийг хэлэв.
Халх голд КОЙКА олон улсын байгууллагын жишиг сангийн аж ахуйг байгуулахдаа 4 сая ам доллар зарцуулж байгаа. Энэ бүхний цаана Солонгосчууд байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгдөг. Тухайлбал, Монголын хуульчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат "2011 онд Солонгосын КОЙКА гэх компани Дорнод аймгийн засаг даргын орлогч н.Дамдинбазар гэх хүнтэй 30 000 га газрыг ашиглах гэрээ хэлцэл хийсэн гэх мэдээлэл байдаг. Удаа дараа Солонгос байгууллагын нэр дуулддаг” гэж ярьж байгаа нь үүний баталгаа болж байгаа юм.
Р.Бурмаа сайдын өгцөө авцааны асуудлыг эх сурвалжууд ийнхүү ярьж байна. Харин шалгах эрх нь АТГ-т байгаа. АТГ шалгаад үнэн худлыг нь тогтоох биз. Өөрөө ч энэ талаараа тайлбар хийх бизээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл