УЗБЕКИСТАН УЛС МОНГОЛ РУУ АВТОМАШИН ЭКСПОРТОЛНО


УЗБЕКИСТАН УЛС МОНГОЛ РУУ АВТОМАШИН ЭКСПОРТОЛНО

 

ТАШКЕНТ. /Азер Ньюс/. Монгол дахь Узбекистаны ЭСЯ-ны санаачлагаар Узбекистан болон Монгол Улс олон тооны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай "Азер Ньюс” агентлаг мэдээллээ.

Узбекистанаас Монгол Улсад суух Элчин сайдаар саяхан томилогдсон Бахтиёр Саидов Монголын засгийн газрын албаны хүмүүс болон томоохон компаниудын удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны олон асуудлыг авч хэлэлцсэн байна. Эдгээр уулзалтын үеэр Монголын томоохон компаниудын төлөөлөгчдийг Элчин сайд Б.Саидов Узбекистанд урьжээ.

Үүний дүнд нэг сар хүрэхгүйн хугацаанд Монголын  томоохон компаниудын нэг болох "Номин Холдинг”-ийн төлөөлөгчид Узбекистанд зочилж, олон компанийн үйл ажиллагаатай танилцсаны нэг нь "УзАвтосаноат” автомашин үйлдвэрлэгч компани гэнэ. "УзАвтосаноат”-ын тэргүүн Умид Салимовын мэдэгдсэнээр, талууд уулзалтын үеэр Узбекистанаас Монгол руу автомашин экспортлох хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Мөн "Узагроескпорт” компани болон "Номин Холдинг” компани Узбекистанаас Монгол руу 10 сая ам.долларын хатаасан жимс, жимсгэнэ болон хүнсний ногоо экспортлох хэлэлцээр байгуулсан байна.

https://www.azernews.az/region/130751.html 
Г.Доржханд
http://www.montsame.mn/read/87309

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.