Ард түмний хандиваар боссон "Бөхийн өргөө" МҮБХ-ны өмчид бүртгэлгүй байна


Ард түмний хандиваар боссон "Бөхийн өргөө" МҮБХ-ны өмчид бүртгэлгүй байна

 

Ард түмний сайхан сэтгэлийн дүнд хандив, тусламжид түшиглэн боссон Бөхийн өргөөг хэн  хувьдаа завшсан бэ гэх асуулт гарч ирлээ. Учир нь албан ёсны тамга тэмдэгтэй МҮБХ-ныхон Бүртгэлийн хэлтэст МҮБХ-ны өмчид байдаг эсэхийг тодруулахаар албан бичиг илгээхэд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс МҮБХ-нд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар байхгүй байна гэсэн хариу өгчээ.

 
 

Энэ өргөөг 1998 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулж байсан түүхтэй. Энэ цагаас хойш МҮБХ-ныхон эзэмшин, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм. Монгол бөхчүүд, бөх сонирхогч, ард иргэдийн дэмжлэг, туслалцаатайгаар боссон үл хөдлөх хөрөнгө тул МҮБХ-ны өмч байх ёстой. Гэтэл хэн нэгэн сүйхээтэй нөхөр ард түмний хөрөнгөөр боссон Бөхийн өргөөг нууцаар хувийнхаа хөрөнгө болгосон юм биш байгаа гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. Өнөөдрийг хүртэл бөхчүүд, бөх сонирхогчид, ард иргэд Бөхийн өргөөг МҮБХ-ны өмч гэж бодож ирсэн нь ийнхүү талаар өнгөрлөө.

Тиймээс МҮБХ-ны удирдлагууд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Р.Нямдоржийг татаж, Бөхийн өргөөг хууль бусаар хувьдаа авсан Р.Нямдоржийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, МҮБХ-ны өмч болохыг тогтоож өгнө үү гэсэн байна.

Ингээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 
 

 

Эх сурвалж: imedee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.