ТАКСИНЫ ЖОЛООЧ БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖЭЭ


ТАКСИНЫ ЖОЛООЧ БИЕЭ ХАМГААЛАХ ЧАДВАРГҮЙ ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖЭЭСүхбаатар дүүргийн нутагт таксины жолооч биеэ хамгаалах чадваргүй болтолоо согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Тус дүүргийн 18 хорооны нутагт "хүргэж ирсэн таксины жолооч хүчиндлээ” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагат ирсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж таксины жолооч Б нь 24 настай Б-г хүчирхийлсэн болохыг нь тогтоожээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Иймд шөнө оройн цагаар эмэгтэйчүүд ганцаараа таксинд суухдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.