Өнөөдөр ан амьтад усгүй болж, маргааш үр хүүхэд чинь ундгүй болох цаг ойрхон


Онгон зэрлэг байгалгүй болж, амьдрах орчин нь хумигдаж, дусал ус бараадаж,  хүн төрлөхтнөөс амь гуйж яваа Адуун сүргийн манлай Хулан. Хэр бараг гүйцэгддэггүй онгон зэрлэг Хулан аргагүйн эрхэнд амь гуйн хүн бараадаж зам дагуу зогсох болж. Зэрлэг байгальдаа эрх дураараа амьдарч, өвсний шимтэйг сорчлон, усны тунгалагийг хүртэж явах ёстой амьтад маань ийнхүү туйлдан, эцэстээ хүмүүсийг царайчлах  адуун сүргийн манлай эцэг хүлэг минь ийм ч болох гэж дээ. Үүнд хэн буруутай вэ?

Мэдээж: Төмөр зам гэхэд, тал говийг хоёр хэсэгт хуваан, мал, амьтны нүүдэлд сөргөөр нөлөөлөөд удаж байгаа. Тэдэнд зориулан зарим газарт нь нүхэн гарц барьж өгвөл зүйтэй санагдана. Бас уул уурхайтай холбоотой. Олон зуун км үргэлжилсэн авто машины цуваа тэдний бэлчих газрыг хязгаарлаж, дээр нь булаг шанд ширгэж хатаж байгаа нь зэрлэг амьтдад муугаар нөлөөлж байгаа нь гарцаагүй. Нутгийн удирдлагууд энэ байдалд анхаарал тавих болоогүй юу?

Иймд Байгаль орчны яам болон бусад холбогдох газрууд нь хүн, байгалийн зохилдлогоо алдагдахад хүрээд байгаа иймэрхүү асуудлуудад анхаарлаа хандуулж, аль болохоор оновчтой шийдэл гаргаж нөхөн сэргээх болон ан амьтдыг анхааралдаа авах нь зүйтэй санагдана. Өнөөдөр ан амьтад усгүй болж маргааш үр хүүхэд чинь ундгүй болох цаг ойрхон. 

                                                        Эх сурвалж Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.