Зөөгч нар бусдын картны нууц үгийг луйварчдад дамжуулсан тохиолдол гарчээ


 

Зөөгч нар бусдын картны нууц үгийг луйварчдад дамжуулсан тохиолдол гарчээТомоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байжээ Энэ хэрэг нийслэлд хэдхэн сарын өмнө гарсан аж. ХХБ-ны Картын удирдлагын газрын захирал Х.Ганцэцэг "Төлбөрийн картын эрсдэл” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар онцолсон юм.

Манай улсад 2 сая орчим хүн банкны карттай. Таны картын мэдээллийг хууль бусаар олж аван гэмт хэрэг үйлддэг тохиолдол үүгээр дуусахгүй.

Гэмт хэрэгтнүүд картын мэдээллийг өөр картанд хуулж,  өнөө картаараа, АТМ-ээс бэлэн мөнгө авдаг байна. Ингэхдээ маск зүүж, саравчтай малгай өмсөн, өөрийгөө сайтар халхлахаа мартахгүй нь мэдээж.

Гэтэл бид өдөр бүр л цайны цагаар гадуур хооллон, зөөгчид картаа өгөөд явуулчихдаг. Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд гээд хээвнэг нууц үгээ хэлдэг. Энэ бол зоогийн газрууд гэлтгүй үйлчилгээний бусад газруудад ч нийтлэг тохиолддог. Хамгийн сонирхолтой нь үйлчилгээний байгууллагын ажилтан танаас нууц үгийг чинь авлаа гээд хуулийн ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Erennews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.