Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын зорчих хэсэгт түр зам гаргажээ


Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын зорчих хэсэгт түр зам гаргажээ

 

Баянзүрх дүүргийн 11-р хороо, "Ургах наран" хорооллоос Хонхор чиглэлийн авто зам дагуу Бумбат, Цэцээ гүний ам руу салдаг уулзварын баруун талын зорчих хэсгийн ус зайлуулах хоолой эвдэрч,тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул тус хэсгийг түр хугацаанд хааж, "Түр зам" гарган хөдөлгөөнийг зохицуулж байна.

Замыг хэвийн байдалд оруулахад хүчитгэсэн хавтанг сольж тавих шаардлагатай бөгөөд захиалсан хавтан ирэх Ням гарагт бэлэн болох юм.

 

Тиймээс Авто замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн шинээр гаргасан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.