ИРЭЭДҮЙГЭЭ ГАР БУУГААР БУУДВАЛ ЭРГҮҮЛЭЭД ИХ БУУГААР БУУДНА


ИРЭЭДҮЙГЭЭ ГАР БУУГААР БУУДВАЛ ЭРГҮҮЛЭЭД ИХ БУУГААР БУУДНА

 

Зөрчлийн тухай хууль батлагдаж, 2018 оны долдугаар сарын1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар  нэг сая 200 мянган хүн амьдардаг. Агаарын бохирдол, тоосжилт нийслэлчүүдийн тулгамдсан бэрхшээл мөн.Нийслэл хот цэвэр цэмцгэр байхад иргэн бүр хувь нэмрээ оруулах ёстой.Энэ нь нус, цэрээ гудамж талбайд хаяхгүй, ил задгай бие засахгүй, хог, хаягдлыг хогийн саванд хийж хэвших. Ердөө энэ бүхнийг  мөрдлөг болгоход цэвэр хот бий болно. Зөрчлийн тухай хууль амьдралд нийцээгүй гэж шүүмжлэл дагуулдаг ч бас зөв заалтууд бий. Нийт 1600 зөрчлийг оруулсан бөгөөд 10 зөрчилд 100 сая төгрөгийн торгууль ногдуулаахр заажээ. Гудамжинд, нусаа нийж, цэр хаяж  байгаа хүнийг хэн торгох вэ.

Зөрчлийн хуульд үүнийг тусгаж өгсөн.Хамгийн сайн хэрэгжиж байгаа заалт гэхэд хилсдэхгүй. Цагдаа, хууль,  хяналтын байгууллагаас "Хүний нэр төрд халдах, доромжлох гэмт хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байна” гэж мэдэгдэж буй нь Зөрчлийн хуультай холбоотой.  Иинтернет орчинд бусдыг гүтгэх, доромжлох үйлдэлд хязгаар  тавихыг буруутгах аргагүй ч бүрэн хянаж чадаж байна уу гэдэг өөрөө асуулт дагуулж, хариулт нэхнэ. Үүний дараа хамгийн их орлоготой газрууд нь Эрүүлжүүлэх байрууд болж таарч байна. Хоногт 20-30 хүн эрүүлжүүлэгдэж, маргааш нь Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулдаг ажээ. Эндээс багагүй мөнгө цугларна. Харин гудамж талбайд хээвнэг морь хардаг нөхдийг хэзээ хэн, торгодог болох вэ.

Хуулиараа цагдаагийн байгууллага хариуцах ч өдгөө хүртэл тодорхой шийдвэр алга. Торгох нь манай улсад л нэвтрүүлэх гээд байгаа зүйл  биш юм билээ.  Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх хэмжээнд явдаг Япон улсад 1000-10,000 иенээр,  Сингапур улс энэ төрлийн зөрчилд 5000 сингапур долларын торгууль хүлээлгэдэг аж.  Мөн Өмнөд Солонгос  40 америк доллар, БНХАУ-ын Бээжин хотод 70 америк  долларын торгууль оноодог байна.

Зөрчлийн хуулийн онцлох зарим ЗААЛТ

 Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

  • Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


     

  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор эмчийг эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, үр дүнгээр урамшуулах, түүнтэй адилтгах үйл ажиллагаанд оролцуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/a/162322


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.