
Өнгөрсөн ням гаригт Грект болсон санал асуулгаар иргэдийн олонх нь дахин зээл болох олон улсын санхүүгийн тусламжаас татгалзсан юм. Афин 323 тэрбум еврогийн өр төлөх үүргээ биелүүлээгүй учир үүнийгээ маш ноцтой санал хэмээн уриалж байна. Грекийн банкууд лхагва гаригийг дуустал хаалттай хэвээр байгаа юм. Европын төв банкнаас Грект яаралтай бэлэн мөнгөний санхүүжилтээ үргэлжлүүлэн олгож байгаа аж. Тэд зөвшилцөлд хүрэх хүртлээ зээлийн санхүүжилтээ олгохоо мэдэгджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл