Хятадын эдийн засаг үүдээ нээхэд бэлэн үү?


"Блүүмберг” сайтад өнгөрсөн пүрэв гаригт "Хятадын эдийн засаг үүдээ нээхэд хэтэрхий нялхаараа байна” гэсэн нийтлэлийг хэвлэжээ. Энэхүү нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Хятадын эдийн засаг үүдээ нээхэд бэлэн үү?

Бээжин цаг алдалгүй шинэтгэл хийхэд санаа зовниж буй хэмээн АНУ-ын худалдааны зуучлагчид мэдээлж байна.

 

АНУ-ын зүгээс Хятадын эдийн засгийг олон улсын зах зээлд нээлттэй болох цаг хугацааг хүлээсээр удаж буй. Ингэснээр импортыг өсгөж, эдийн засгийн доройтлыг даван туулна гэж өрнөдийнхөн үзэж байгаа юм.

 

Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын багийнхан Бээжингийн болгоомжлол, одоогийн сул дорой байдлыг нь анзаарахгүй аваас томоохон асуудал дэгдэж болзошгүй. Зарим хүмүүсийн анзаарснаар Хятадын эдийн засаг ганхаж байгаа гэж хэлж болохоор юм. Албаны мэдээллээр 2017 оны ДНБ-ий бодит өсөлт 6.9 хувьд хүрч 2010 оноос хойшх анхны томхон шатаа давжээ. Нэрлэсэн ДНБ-ий өсөлт 2013 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжиж, 2011 оноос хойш анх удаа хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Жижиглэн худалдаа 10 хувиар өссөн бол зээлийн өсөлт эсрэгээрээ буурсан байна.

 

2017 оны өсөлт үйлдвэрлэлийн үйл явцаас хамаарч бий болоогүй, харин ч хуучин хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тийн тэлжээ. Шүүхийн шийдвэр болоод баялгийн менежментийн дэмжлэг бараа бүтээгдэхүүний зах зээлд нөлөөгөө үзүүлж, 2016-2017 онд зохицуулагчид хангалттай амжилт гаргасныг дурдах хэрэгтэй.

 

Харин эдгээр нь эдийн засгийг савнаасаа халих давалгааг үүсгэсэн байна. Уул уурхай болоод төмөрлөг, өнгөт металлын боловсруулалт үйлдвэрлэлийн салбарын өнгөрсөн жилийн ашгийн 72 хувийг давжээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бараг гурван оронтой тоогоор хэмжигдэж байхад Хятадын эдийн засгийн өсөлтөд үүний нөлөө дөнгөж 2.8 хувийг л эзэлж байна. Банкуудын чанаргүй зээлийн харьцаа багасч, хамгийн их зээлтэй, эрсдэл өндөртэй салбаруудын ашиг савнаасаа хальжээ. Бараа бүтээгдэхүүний тэсрэлтээс улбаатай нэрлэсэн ДНБ-ий өсөлтийн үсрэлт өр болон ДНБ-ий харьцааны хувьд бараг л зогсолт авсан гэхэд болно.

 

Малгайдаа "наасан” олон тоонууд шагшмаар сайхан харагдах зуур бодит байдалд Бээжин өч төчнөөнөөр хэмжигдэх хуучин асуудлуудтайгаа зууралдаж, тэдгээрийг шийдэх нөхцлүүдээр цангаж байна. Санхүүгийн голлох хэмжүүрүүд ачааллаж, улам дордсоор. Хүнд үйлдвэрлэлийн өр болон үнэт цаасны харьцаа өндөр ашгийнхаа дараа арай чамай өссөн дүнтэй байна.

 

Хятадын Төвбанк арилжааны банкуудад зээлсэн мөнгөө эргүүлэн төлүү­лэхийн тулд нөөцийн харьцаагаа багасгахыг зөвшөөрөөд буй. Шинэ хадгаламж дахь шинэ зээлийн харьцаа бараг 100 хувиас давжээ. Хөрөнгийн нөөц үргэлжлэн багасч, чанаргүй зээлийн шинж тэмдэг банкуудыг дахин зовоож байна.

 

Мэдээж, Бээжин итгэлтэй харагдахыг хүсч байгаа. Гэхдээ түүний суурь нь хэврэг хэвээрээ байгаа. Албаныхан болоод зөвлөхүүдийн тайлбар санхүүгийн хямралын талаарх санаа зовнилтоор дүүрэн байна.

 

Гадаад зах зээлийн өрсөлдөөнд эдийн засгийнхаа үүд хаалгыг нээж, хөрөнгө оруулалт болоод худалдааг эрчимжүүлэх нь хэдийнэ ажиллах хүчээ цөөлөөд эхэлсэн Хятадын фирмүүдэд дарамт нэмэх нь мэдээж.

 

Бээжингийн үйлдвэр­лэгчид нээлттэй санхүүг хамгийн ихээр хүлээж байгаа. Харин Засгийн газар нь гадаадынханд муу өр зээлүүдээ бас жижиг банкуудаа худалдахыг хүсч буй. Одоогоор гадаадын банкуудын бараа харагдаж эхэлсэн ч яг хөдөлгөөн хийж эхлээгүй байна. Харин тэд одоо өндөр эрсдэлтэй өрийг Засгийн газрын шийдвэрээр авсан Хятадын банкуудын зээлийн эрсдэлийг судалж байгаа нь лавтай.

 

Хятад болон Трампын засаг захиргааныхан эн тэнцүүхэн нүүрэлдээд байгаа. АНУ-ын тал баримт нотолгоотой дүгнэлтийг хүлээж байна. Цаашлаад, Хятадын институциудыг гадаадын банкуудад худалдсанаар Бээжин эдийн засгийг чөлөөлөх асуудалд ямар нэгэн ашиг сонирхлыг илэрхийлэх ёсгүй. Трампын засаг захиргааныхан Хятадын эдийн засгийн бүтцийг өөрчлөх талаар ярихгүй байж чадна. Гэхдээ тэдэнд юу хэрэгтэй гэж. Үнэндээ тэдэнд доройтсон эдийн засаг хэрэгтэй.

 

Трампын багийнхан дотооддоо ч, олон улсад ч Хятадыг асар ихээр мөшгисөөр ирсэн юм. Гэхдээ хэзээ ч тэд биет байдлаар үүнийгээ илэрхийлж байсангүй. Энэ нь өнгөрсөн хугацаанд Бээжинд шинэтгэлийг хийх амлалтын үүд хаалгыг нээж, өрсөлдөх чадвараа ахиулах шат болсон билээ.

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.