С.Баярыг II эмнэлэгт хүргэжээ


С.Баярыг II эмнэлэгт хүргэжээ

Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Түүний өмгөөлөгч нь С.Баярын биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болсон мэдээллийг өгөөд байсан юм.

С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй байсан учраас 461-р ангийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан юм. Гэвч биеийн байдал нь хүндэрсэн учраас ийнхүү II эмнэлэгт хүргэж, эмчлүүлэхээр болсон байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.