Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног өнгөрөөд байгаа билээ. Өнөөдөр өмгөөлөгчөөс нь авсан мэдээллээр түүний биеийн байдал эрс муудаж хөл дээрээ алхаж чадахгүй болжээ. Улмар ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан гэнэ. Мөн Урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн байна. Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий. Гэвч С.Баяр эрүүл мэндийн байдлаа үл харгалзан жирийн эмнэлэгт хэвтэх эсвэл батлан даалтад хүсэлт гаргахгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл