Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр яг долоо хоногийн дараа болно.
Тиймээс эл өдрийг угтаж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүр хүүхдийн бэлгэнд шалгалт хийдэг билээ. Тодруулбал, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, мөн хаяг шошгогүй хаана үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн, амархан муудаж ялзрах бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд их боодог болохоор заавал шалгаж, аж ахуй нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэх, хариуцлага тооцох зэргээр ажилладаг.
Тэгвэл баярыг угтаж "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн борлуулж буй хүүхдийн бэлгэнд хийсэн хяналт шалгалтын талаар НМХГ-аас мэдээллэх ажээ.
Сэтгэгдэл