Б.Жаргалсайхан: Нийгэм хүүхдүүдээ ингэж ялгаварлахыг төрийн түшээд өөрсдөө зөвшөөрдөг


Б.Жаргалсайхан: Нийгэм хүүхдүүдээ ингэж ялгаварлахыг төрийн түшээд өөрсдөө зөвшөөрдөг

1. Хүүхдийн эрхийг яаж хамгаалж эрүүл саруул сурч боловсрох нөхцлийг бүрдүүлсэнээр нь улс орнуудын хөгжлийн түвшнийг тодорхойлдог юм шд.

2. Хөлбөмбөг тоглож байгаад хаалганд дарагдаж нас барсан хүүгийн аав. Үүний өмнө амралтын өдрүүдээр зам тээврийн ослоор 5 хүн нас барахад тэдний нэг нь хүүхэд байж. Паркын тоглоом хугарч олон хүүхдэд цус алдаж гэмтэж. Хүүхэд эндэхэд цочирдохоо байж. Сэтгэл эмзэглээд л өнгөрдөг хэвийн үзэгдэл болсон байгаа биз.

3. Сүүлийн 10 жил Барилгын төмөр, шаварын помп гэх мэт унаснаас болж амь насаа алдсан хүүхдүүдээс гадна хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан хүүхдүүдийн тоо улам нэмэгдсээр байгаа.

4. Сүүлийн 10 жил нийгэм ямар аймшигтай доройтсоныг бид 10 жилийн дараа ойлгож эхэлнэ. Хөлбөмбөгийн талбайд нас барсан хүүхдийн сургуулийн захирал гэж гөлийсөн хулгайчийн:
-Эрсдэлтэй бүлгийн хүүхэд байсан байна лээ ... гэхийг сонсоод ямар төрийн дор ямар нийгэмд амьдарч байгаагаа анзаарна.

5. За тэгэхэд сүүлийн 10 жил буюу хамгийн багадаа 12 жил төрийн толгойд лаглайсан туршлагатай гэх улстөрчид буюу хуулийн гүнгэрваанд тахигдсан 21 дарь эх нийгэмд юу тарив? Юу өөрчлөв? Хүүхдүүдийн төлөө юу хийв? Хөрөнгө орлогыг нь хараарай. Хэмжээгүй их хөрөнгөжсөн байгаа. Өөрчлөгдсөн юм нь ердөө тэр. Хөлбөмбөг гээд шаагилдаж байх зуур, энэ зун амарч байх хооронд эд нар юу хийж байгааг мэдэх боломжгүй.
Өөрсдийнх хүүхдүүд гадаадад аюулгүй орчинд байдаг. Тийшээ явахаасаа өмнө 20.000 долларын төлбөртэй сургуульд сурдаг. Нийгэм хүүхдүүдээ ингэж ялгаварлахыг төрийн түшээд өөрсдөө зөвшөөрдөг.
Энэ улс төрийн шавхруунуудыг юу ч үгүй хусч цэвэрлэхээс наана юу ч дээрдэхгүй шүү. Эсвэл дахиж сонгоод маллуулаад дарангуйлал дор нь зүдэрсээр байх уу


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.