2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээд амжсан дуучин Нара бизнесийн салбарт хүч сорихын сацуу цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзах болжээ. Тэрбээр гал тогоо нэвтрүүлгийг хөтөлж байгаа юм.
Нара-г харсан хүмүүс түүний таргалсныг гайхаж, шүүмжлээд байна. Үүний хариуд тэр "Яадын таргалаа л биз, хүн чанар хүсэл зоригоо гээчихээгүй л бол бусад нь аандаа болно л гэж боддог болсон. Турна гэдэг миний хувьд цаг хугацаа шаардсан ажил юм билээ. Үүрээс үдэш хүртэл цаг наргүй ажилладаг надад турахын тулд хамгийн эхэнд мөрдөх ёстой тогтмол ус уух дэглэм хүртэл боломжгүй. Босгож бүтээх гэж зүтгэж байгаа зүйлээ босгоод авсан байхад таргалалттай тэмцэх амархан” гэжээ.
Сэтгэгдэл