Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг үе шаттай хийж байгаа. С вирус тоолох шинжилгээг үргэлжүүлэхийн зэрэгцээ В вирусийн ачаалал тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх лабораториудыг сонгон шалгаруулжээ. Үүнд,
- Улсын нэг болон хоёрдугаар эмнэлэг
- ХӨСҮТ, ХСҮТ
- "Интермед"
- УБ-Сонгдо
- "Итгэл"
- "Онкоген"
- "Грандмед"
- "Аллергимед"
- "Гялс"
- "Мобио"
- "Экспресс"
- Меданалитик
- "Хаппиверитас"
- "Оношмед"
- "Бонавита"
- "Юби"
- "Протлаб"
- "Гэгээн ар үр"
- Евростандарт"
- "Медипас" лаборатори
- Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
- "Элэг" төвд хандах боломжтой.
Та харьяа өрх, дүүрэг, сумын эмнэлэгтээ вирусийг илрүүлэх шинжилгээ өгч, хариу нь эерэг буюу вирустэй гарсан тохиолдолд л тоолуулах юм байна.
Сэтгэгдэл