УИХ-ын даргын Их тэнгэрийн аман дахь харш нуржээ


Өнгөрсөн амралтын өдрүүдээр УИХ-ын дарга М.Энхболдын Их тэнгэрийн аман дахь харшийн тааз нурж, осол болжээ.  Харшийнх нь тааз, хүнд нүсэр гэрлийн бүрхүүлүүдийн хамт унасан байна. Азаар хүний амь, эрүүл мэнд энэ осолд өртөөгүй гэнэ.

УИХ-ын даргын Их тэнгэрийн аман дахь харш нуржээ

Гэсэн хэдий ч Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалттай объектод ийм осол гарч, нуралт үүснэ гэдэг тун хачирхалтай юм. Энэ мэдээллийг ихэд нууцалж буй бөгөөд холбогдох хууль хяналтынхан шалтгааныг нь олж тогтоохоор ажиллаж байгаа аж.

 

Харин УИХ-ын дарга М.Энхболд хувийн зүгээс арга хэмжээ авч, Их тэнгэрийн аман дахь харшдаа лам нарыг аваачиж ном уншуулсан байна. Ингэж өнгөрсөн амралтын өдрүүдээр Их тэнгэрийн ам лам хувраг хөлхөлдөж өнжжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Б.Очир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.