Лханаагийн Мөнхтөр /сэтгүүлч, яруу найрагч /
Монголд "Жорлонгоо өөрчилье” гэсэн хэлэлцүүлэг, сурталчилгаа хоёрын дундуур зүйл цахимертөнцөөр аялаад, тэр аялалынхаа далбаан доор энд тэнд уулзалт ярилцлага зохиогоод яваа хэсэг хүмүүст юуны өмнө талархая. Хараа дээгүүр, хамар доорхоо хардаггүй дарга нарт энэ тийм ч сонин зүйл биш байж мэднэ. Магадгүй, би тэр жорлон хавиар явдагхүн биш гэж хамар амаа дарж мэдэх дээдэс захаас аван замаар нэг "таваргаж” явааг мэдэж л байна. Гэвч "цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй, хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй” гэсэн ардын үг бий. Дарга нар минь та нар сайн хүмүүс эрдэмтэй хүмүүс. Таныг хүндэтгээд дарга болгосон. Та өөрийн сайндаа дарга болоогүй. За энэ ч яах вэ..., Дэлхийн 7 хүний нэг нь өлхөн амьдардаг Хятад гүрний том дарга Ши-жин-пин жорлон ярьсан шүү... Хятадыг эрүүлжүүлэх, соёлжуулахад жорлон ихээхэн хэрэгтэйг онцлоод тэр нь доош доошоо боловсон жорлон болж хөрсөн дээр бүтээгдэж байна. Ил жорлонгийн тухай мэдээж дээрх бүлэг хүмүүс ном бичиж, өөрсдөө амаа цангатал ярьж ухуулж л байна аа...Номоо ч бас борлуулж байгаа. Бид ил харагдаж байгааднь л санаа зовохоос далд байгаад нь ер санаа зовохгүй. Утаа май гээд өвөл болохоор ам хамраа боочихоод араа шүдээ тачигнуулан дээдэстээ хуурай агсам тавина. Тэглээ гээд утагдсаар л байна. Хавар урь унаад ирэхээр талын нэг тааваараа алга болцгооно. Бахь байдгаараа намрын сүүлчээс өнөөх утаагаа өөрсдөөүйлдвэрлээд өөрсдөө бухимдаад нэгнээсээ дутагдал хайн шуугицгаана...За нэг иймэрхүү л бүтээл үйлдвэрлэнэ дээ. Тэр хөрсөн доор юу болж, юу шингэж, эргээд юу ууршиж, амьсгалах агаарыг минь бохирдуулж байдгийг бүр ухаарахгүй...Жорлонгоо өөрчилье. Адгийн наад зах нь хэдэн бор төгрөг, хадаг яндраа бариад цувсаар байдаг ариун шүтээн Гандангаа нэг бодол оюундаа харцгаа даа...Хашаа хүрээ уруу нь дөхөөд ирэхийн үес шивтэр үнэртээд л ...Эргэн тойрон нь өвөл бол мөстөж, зун бол үерлэх дайны шээс...Дөрвөн талаас нь нохой сарьж байгаа юм шиг шээсээр байгаад бүр дагтаршсан хур үнэр... Гаднаас нь шээсээрээ шавдаг өргөөд, дотор нь орж алга хавсран залбираад ч яах юм билээ дээ... Лам нар нь ч лам нар...Гадуур хүрээгээ тойруулаад ядаж дөрвөн өнцөгт нь боловсон жорлон дөрвийг байгуулчихад юу нь болохгүй байх билээ дээ...Зарлагын үүдгүй орлогын үүдтэй ганданд үнэндээ хөрөнгө мөнгө дутахгүй гэдэг нь тодорхой. Сэтгэл шүтлэг л дутаад байгаа юм. Шүтээнээсээ эхэлж цэвэршье гэж хэлмээр байна. Хийж бүтээмээр байна. Зүгээр яриад суувал агаарт л үлдэх юм. Үлгэр жишээ хийчихвэл хэн хүнгүй л санаа авна. Ялангуяа монголчууд барьж үзэж байж л сая ухаардаг шүү дээ... Гандангаа ариун шүтээн болгоё... Дотроо гяланцаг ч гаднаа паланцаг байгаа хашаа хүрээгээ ар өвөргүй ариун дагшин байлгая. Сүсэглэж чадвал шороо тоос ч эрдэнэ бус уу...Гадна хэрэмнээс нь адис аваад явах болтол Гандангааариусгая. Жорлонгоо өөрчилье...Бидэнд Баасансүрэн ламтаны айлдсанчилан тархиныболовсрол нь ихдээд зүрхний боловсрол нь багадаад байгаагийн бэлээхэн жишээ энэ буюу...
Хөххотын төвд аль ч гудамж талбайд явсан, ямар ч нийтийн унааны буудал өртөөнд очсон давын өмнө "Жорлон” л угтана даа. "Хааны албанаас хасын алба хэцүү” гэж ярьдаг даа. Улаанбаатарт бол хайгаад хайгаад олдохгүй хэцүү зүйл бол "Жорлон”. Бид чинь "Нийтийн бие засах газар”, "00” гээд нэрлэнэ. "Жорлон” гэдэг үгээ бас шоодонгуй. Далаад оны дундуур Архангай аймгийн Багшийн сургуульд сурагч байлаа. Бидэнд түүхийн хичээл заадаг "алаг гарт” Бадам гэжнутгийхан ярьдаг өндөр хар хүн байлаа. Тэр үед Бадам багш жар дөхсөн байсансанагдана. Нэг өдөр хичээлээ зааж байтал манайангийн нэг охин "багшаа бие засчихаад ирье” гээд л чөлөө гуйсан юм даг. Багш чимээгүй л хичээлээ заагаад байлаа. Хааяадаа самбар дээр зарим зүйлийг бичнэ. Зааж тайлбарлана. Тэгснээ хичээлээ зааж дуусаад нөгөө чөлөө гуйгаад байсан охин уруу зааж, "чи чинь яагаад бие зассангүй вэ...Аль эрт л би зөвшөөрөл олгосон шүү дээ” гэж билээ. Бид гайхлаа. Тэгтэл багш маань чөлөө гуйхад нь самбар дээр бичиж байснаа нэг буланд нь хоёр томоохон тэг зурчихаж л дээ...Тэр нь үнэндээ "тэг тэг” гэж дүрсээр хэлсэн юмсанж. Үндсэн утгаараа байсан аж... Энэ удаа сонин болгож ярьж байгаа болохоос жорлонтой тэгтлээ холбоогүй зүйл л дээ...Хөххотод л гэхэдгар утсан дээр нь манайхаар бол GPS юм даа. Бүх чиглэлийн автобусны буудал, дугуйн зогсоол, жорлонгийн байршил зэргийг тэмдэглээд хайлтын системд оруулжээ. Зогсож байгаа газраа тодруулаад дарахад л хаана хаана жорлон байгааг заагаад өгнө.
Лханаагийн Мөнхтөр /сэтгүүлч, яруу найрагч /
Хөххот- 2018.05.11
Сэтгэгдэл