Баяраар хариуцлагатай жижүүрүүд бэлэн байдалд ажиллана


Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах Засаг даргын захирамж гаргажээ.

 Баяраар хариуцлагатай жижүүрүүд бэлэн байдалд ажиллана

Долоодугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагаас эхлэн 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрээр томилогдсон ажилтнууд хуваарийн дагуу ажиллах юм байна. Мөн дэргэдэх хэлтэс, албад, хороод баяр наадмын өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр, томилон ажиллуулахыг хороодын Засаг дарга, хэлтэс албадын дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.

 

Гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж байгууллага, эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтсүүд, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-5, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34 дүгээр ангид байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгав.

 

Тухайн өдрүүдэд шаардлагатай дуудлага мэдээллийг Засаг даргын Тамгын газрын 70070109 дугаарын утсаар хүлээн авах юм байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.