ОХУ-ын Алтайн хязгаарын нэгэн иргэн өмнө нь мэдэгдээгүй байсан хадны зургийг уулын орой орчмоос олсон хэмээн Алтайн хязгаарын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. Энэ нь Каспа тосгоны ойролцоо байдаг Сойок нэртэй уул юм.
Сойок уулын хадны зурагт янгирыг дүрсэлсэн байгаа ажээ. Өмнө энэ хавиас хадны зураг олдож байгаагүй байна.
Алтайн хязгаарын Соёлын өвийг хамгаалах албаны шинжээчид зургийг очиж үзэн, холбогдох мэдээллүүдийг Горно-Алтайн Улсын их сургуулийн түүх, археологийн кафедрийн мэргэжилтнүүдэд судлуулахаар өгөөд байгааг мөн мэдээлжээ. Хэдий үед зурагдсан болох, хэрхэн сэргээн хамгаалах зэрэг асуултын хариу судалгааны дараа гарах ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Сэтгэгдэл