Төрийн албыг зарж 60 тэрбум төгрөг "босгох" ажлыг сэдэж явсан 60 тэрбумын багийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "албан тушаалд төлж орсон өртөгөө албан тушаалаар дамжуулан давуулан биелүүлж", төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас 80 тэрбум төгрөгийг "хусчээ" гэж хэлж болохоор байна. Баримт дурьдахад Нийслэлийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн Төрийн аудитын дүгнэлтээр Нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайланд 80.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Аудитын байгууллагын дүгнэлт, зөвлөмжүүдийг харахад зөрчил дутагдалтай зүйл их гарч байна. Санхүүгийн хариуцлагыг сайжруулахад санхүүгийн албаны ажилтны мэдлэг боловсролын дээшлүүлэх зайлшгүй шаардлага байна. Хуулийн мэдлэг дутмаг байдлаасаа болж зөрчил дутагдал гарч байна гэж ойлгож байгаа” гэж ярьжээ. Зүй нь бол чадварлаг мэргэжилтэн боловсон хүчнийг төрд ажиллуулах ёстой болохоос биш С.Батболд даргын хэлж байгаа шиг санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх ёстой хүмүүс төрд ажилламааргүй л санагдах юм. Үүний цаана 60 тэрбумын схемээр нийслэл боловсон хүчнээ бүрдүүлсэн юм биш биз гэсэн хардлага төрж байна.
Энэ бүхнээс дүгнэж харахад 60 тэрбумын схем төрийн гэхээсээ илүүтэй Нийслэлд ч мөн бүрэн бугшиж "идээшжээ”. Ингэж идээших боломжийг бүрдүүлсэн, бүрдүүлсээр ч байгаа хүмүүсийн нэг бол яахын аргагүй Хотын дарга С.Батболд өөрөө юм.
"Хойноос ирээд хот манайх" гэгчийн үлгэрээр Нийслэлийн даргаар ажиллаж байгаа Су.Батболд цаашлаад Нийслэлийн МАН-ын даргыг авахаар санаархаж байгаа нь МАН-ын жирийн олон гишүүдийн зэвүү дургүйцлийг төрүүлсэн байна.
Чингис хаан нэгэн цагт "Тангууд улс мөхөөгүй” гэдгийг өглөө бүр сануулж бай гэдэгчлэн "60 тэрбумынхан төрд, нийслэлд амь бөхтэй оршсон” цагт улс орны хөгжил дэвшлийн тухай ярих хэрэггүй юм. Тиймээс 60 тэрбумын багийнханыг үндсээр нь өөрчлөх хэмжээний "хувьсгал” хийж байж улс орны хөгжлийн тухай бид ярих боломжтой.
А.Галт
ЗӨВ.МН
Сэтгэгдэл