НИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын тайланг ил
болгохыг шаардсан. Учир нь тэд Э.Бат-Үүлийг төсвийн хөрөнгийг үргүй
зарсан хэмээн хардаж байгаа юм. Найрсаг Улаанбаатар нэрийдлээр
Нийслэлийн захиргаа мөнгийг нэлээд үрж байсан нь өнгөрсөн хугацаанд хүн
бүрийн нүдэнд ил болсон.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн
төсвийн орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээр 556,7 тэрбум төгрөг болж 2012
оныхоос 160 гаруй хувиар, нийт зардал 536.5 тэрбум төгрөг болж 2012 оны гүйцэтгэлээс хоёр дахин, Хөрөнгө оруулалт 227.5 тэрбум төгрөг болж 2012 оныхоос 130 гаруй хувиар өссөн байгаа юм.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол Улсын Засгийн газраас
хэрэгжүүлсэн "Чингис”, "Самурай” бонд, "Хөгжлийн банк”-ны 1.3 тэрбум
орчим ам.доллар буюу 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг нийслэл
хотод зарцуулчихсан юм байна.
Гэхдээ хотын даргын хийсэн
ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг харахад зарцуулсан мөнгөнийнхөө
хаана ч хүрэхгүй байгаа юм байна. Тодруулбал сөрөг нам болох МАН-ынхны тооцоо судалгаагаагаар 360 гаруй тэрбум төгрөгийг ямар ч ашиггүй, хэрэггүй зүйлд зарлагадсан байгаа ажээ.
Мөн өнгөрөгч есдүгээр сард Э.Бат-Үүл даргыг Москва, Сөүл хотод төлөөлөгчийн газраа байгуулчихсан байна гэх шуугиан гарсан. Дээрх газарт манай улс элчин сайдын яамтай байсаар байтал дэмий зүйлд төсвийн мөнгө зарцуулсан хэмээн НИТХ-ын МАН-ын бүлэг мэдээлж байсан удаатай.
Үүнээс гадна "Мобиком” корпорацид нийслэлээс долоон сая гаруй төгрөгийг утасны төлбөр гэх нэрийдлээр шилжүүлсэн байдаг. Мөн 70 саяаар "Усан хөшиг”босгосон нь олигтой ажиллахгүй байна хэмээн шүүмжлэлд өртөж, хогны уут, ганцхан жилийн настай цэцэг, зам талбайн цэвэрлэгээ, гудамж төсөлтэй зууралдаж, гэр хорооллын иргэдийн хувийн өмчит газарт халдсан гэх асуудал ч бий.
Уг нь тэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын
тайланг ил болгож байгаа ч гарах ёстой мөнгөн дүнгийн задаргааг
нарийвчлан тайландаа тусгаагүй байгаа нь эргэлзээтэй хэвээр байгаа аж.
Тиймээс НИТХ дахь МАН- ын бүлгээс НИТХ-ын дарга Д.Баттулгад Нийслэлийн
2014 оны Төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн тодотголд тусгагдсан дараах
зардлуудын дэлгэрэнгүй задаргааг зүйл ангиар нь гаргаж ирүүлэхийг
хүсчээ.
Н.Чимэг
Сэтгэгдэл