Хятадын Аньхой мужийн дөрвөн настай охины гарын арьсанд шигдэж ургасан резинийг авч хаяжээ. "Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна. Эмээ, өвөө нь охины бугуй, шуу хавдсаныг бүр нэгдүгээр сард анзаарчээ. Гар мэдээгүй болж, өвдөж байна хэмээн хүүхэд гомдоллож байсан ч, тэд үүнийг эс тоож, өөр мужид ажиллаж байсан охины эцэг, эх буцаж ирэхийг хүлээжээ. Тэд ч ирмэгцээ охиныг тэр даруй эмчид үзүүүлсэнбайна.Хүүхдийн арьсанд резин шигдэн ургасныг анзаарах хүртэл тэд хэд хэдэн эмнэлэг дамжиж амжжээ. Охин гартаа наад зах нь зургаан сар резинтэй зүүж явжээгэж мэргэжилтнүүд үзсэн байна.Хэт туяаны эхографын шинжилгээ тэдний таамаглалыг нотложээ.Шигдэж ургасан резиныг авахын тулд мэс засалчид гарын арьсыг зүсч ярсанбайна. Энэхүү ажилбар30 минут орчим үргэлжилжээ.
Сэтгэгдэл