Засгийн газар хүүхэд хамгааллын асуудлаар өргөтгөсөн хурал хийж байна


Засгийн газар хүүхэд хамгааллын асуудлаар өргөтгөсөн хурал хийж байна

Үндэсний их баяр наадамтай холбогдуулан Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр хийж байна. Тус хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай (Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай), Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна. Мөн тус хуралдаанаар хүүхэд хамгааллын талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт, хариуцлагын асуудлаар Ерөнхий сайд ЗГ-ын хуралдааны эхний асуудал болгож өргөтгөсөн хуралдаан хийж, дүгнэлтүүдийг ХНХ-ын С.Чинзориг сайд танилцуулж байна.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.  

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

2.  

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай

Ц.НЯМДОРЖ

3.  

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

С.ЧИНЗОРИГ

4.  

Журам батлах тухай (Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох тухай)

Х.БАДЕЛХАН

5.  

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Г.ЗАНДАНШАТАР

Ж.БАТ-ЭРДЭНЭ

6.  

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай*

Ж.БАТ-ЭРДЭНЭ

7.  

Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах тухай (Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай)

Д.СУМЪЯАБАЗАР

8.  

Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай

Б.БАТЗОРИГ

9.  

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 

                                           Танилцуулах асуудал

 

10.  

Монгол Улсын Шадар сайд гадаад томилолтын дүнгийн талаар (Хоргос)

Ө.ЭНХТҮВШИН

11.  

Зарим Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн ажиллуулах талаар*

Г.ЗАНДАНШАТАР

12.  

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн талаар*

Г.ЗАНДАНШАТАР

13.  

Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар

Д.ЦОГТБААТАР

14.  

Концессын гэрээгээр хэрэгжүүлэх авто замын төслүүдэд хяналт тавих талаар

Ж.БАТ-ЭРДЭНЭ

15.  

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын талаар*

Ж.БАТ-ЭРДЭНЭ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.