Д.Дагвадорж Хэнтийн сонгуульд хүч үзэх үү


Д.Дагвадорж Хэнтийн сонгуульд хүч үзэх үүИрэх 10 дугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов зарлагдаад байгаа билээ. Энэ сонгуульд улс төрийн намууд хэнийг дэвшүүлэх талаар олон таамаг яриа өрнөсөөр байгаа. 

Хуулиараа бол нөхөн сонгууль болохоос нэг сарын өмнө нэр дэвшигчээ зарлах учиртай. АН-ын тухайд тун сонирхолтой хувилбарыг ярьж байгаа. Энэ нь сүмогийн их аварга Д.Дагвадоржийг тус тойрогт хүч үзүүлэхээр илгээж магадгүй гэсэн яриа гарчээ. Их аварга одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Тэгэхээр байж болох л хувилбар юм.

Харин МАХН-ы хувьд Н.Энхбаяр, С.Ганбаатар гээд олон хувилбар байгаа. Тэгвэл МАН-аас яг тодорхой нэр заасан таамаг хараагүй сонсогдсонгүй өдийг хүрч байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.