Японд нинжа дутагдаж байна


Японд нинжа дутагдаж байнаХүн ам зүйн хямралаас гадна Японд нинжа дутагдаад эхэлсэн тухай "Business Insider” хэвлэлд бичжээ.

Төв Японы Миэ мужийн Игагэх том биш хот өөрийгөө нинжа нарын эх орон гэдэг. Хүн ам нь 100 мянга орчим энэ хотод жил бүр ойролцоогоор 30 мянган жуулчид ирцгээн нинжа нарын наадмыг үзэхийг хүсдэг аж.

Гэтэл уг хотод хүн амын өсөлтийн асуудал тулгарчээ. Учир нь хөдөө амьдрах хүсэлгүй залуус Ига хотоос ихээр явцгаах болжээ. Орон нутгийн эдийн засгийг  сэргээхийн тулд Ига хотын захирагч Сакаэ Окамото нинжа нарын өвийг алдаршуулан илүү их жуулчдыг татахаар оролдож байгаа гэнэ.

"Одоо Игад бид нинжа-жуулчлалыг хөгжүүлэхээр ихээхэн ажиллаж байгаа. Эдийн засгийн дээд  түвшний орлого олох бодолтой байгаа. Жишээлбэл, бид нинжа наадмыг дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын эхэн хүртэл хийж байгаа. Энэ үеэр жуулчид мөн  нутгийнхан ирдэг.  Бүгд л нинжа маягаар хувцаслаж, цэнгэдэг.  Харин сүүлийн үед минийхээр бол  энэ нь хангалтгүй болж байна” хэмээн "Planet Money"  телевизийн хөтлөгч Салли Хершипс-т Окамото захирал ярьжээ.

Жуулчдыг хотод  нэгээс илүү өдөр барихын тулд Окамото захирагч хотын захиргааг нүүлгэн тэнд нинжа нарын хоёр дахь музейг босгосон байна. Окамото  төв засгаас санхүүжилт авсан ба төсөл нь зарлаагүй байгаа аж.

Гэтэл төсөл нь зарим нэг асуудалтай тулгараад эхэлжээ. Жуулчлалыг хөгжүүлэхийн тулд  тэрээр хотод амьдарч ажиллах хүмүүсийг  олох ёстой болсон байна. Барилгачид, төслийг хэрэгжүүлэгч нараас гадна нинжа болох залуус байхгүй байгаа нь захирагчийн толгойн өвчин болоод байгаа гэнэ.

Хотын захирагч "Энэ ажил өрсөлдөхүйц цалинтай, өнөөдрийн нинжа нар 23-80 мянган ам.доллар  олох боломжтойгэнэ. Японы хөдөлмөрийн хатуу журамтай зах зээлийн нөхцөлд  ажилчдаас гадна нинжагийн дүрд тоглох нарийн мэргэжлийн хүмүүсийг олох нь хүндрэлтэй байна. Өнөөдрийн Японд улирлын хэлбэлзлийг тооцоод ажилгүйдлийн түвшин  тавдугаар сард 2,5 - 2,2 хувь хүртэл буурсан нь 1992 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрээд байна” хэмээн ярьжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.