ИНЕГ-ын VIP өрөөнд энэ сарын 25-нд нэгэн сонирхолтой хэрэг болжээ. Тус
газрын удирдлагууд УИХ-ын гишүүн Я.Содбаатарт агсам тавьж, танхайрсан
байна. Тодруулбал, ИНЕГ-ын Аюулгүй байдлын асуудал хариуцсан дарга
М.Гүен, Зорчигч тээврийн асуудал хариуцсан дарга н.Батсүх нар тухайн үед
архидан согтуурч, УИХ-ын гишүүнд хандан үг хаяж, агсам тавьжээ. Энэ
хэрэг тухайн үед зорчиж байсан зорчигчид болон ажилчдын анхааралд орж,
нэлээд үймээн болсон байна. Тухайн үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар гэр
бүлийнхэнтэйгээ явж байсан гэнэ. Зорчигч тээврийн асуудал хариуцсан
дарга н.Батсүх нь тус газрын нэлээд том албан тушаалтны дүү юм байна.
Ийнхүү ИНЕГ-ын удирдлагуудын архидан согтуурч, танхайрсан асуудал
хэдэнтээ болж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд гэхэд ИНЕГ-ын Дотоод
аудитын албаны дарга Н.Мөнхсүрэн, Агаарын навигацын бодлого
зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нар "Жуулчин” ресторанд шоудаж,
улмаар зөөгч залуу Т-г зодож танхайрсан хэрэг гарсан. Сүхбаатар
дүүргийн I хэлтсийн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Тэд
хохирогч Т-гийн хамрыг нь хугалж, танхайрсан хэрэг гарсан билээ.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл