
Замын хөдөлгөөний дүрмийн 8.13-т зохицуулагчийн биет зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан.
Түгжрэл сааталтай энэ цагт цагдаагийн алба хаагч та бүгдийг аюулгүй зорчуулахын төлөө үүрэг хүлээн ажиллаж байдгийг анзаарч нэг харна уу.
Мөн цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж олон хүн ажилладаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл