"Тогтвортой
хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клуб өчигдөр/2024.02.29/ "Өглөөний цагийг өөртөө" уулзалтаараа "Монголын боловсролын хувирган өөрчлөлт"
сэдвээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор(Ph.D) М.Итгэл, тус хүрээлэнгийн секторын эрхлэгч (Ph.D)
Х.Отгонбаатар нартай ярилцлаа.
Гуравдугаар сарын 04, 05-ны өдөр Улаанбаатар хотноо чуулах "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний
чуулган угтаж тусуулзалтаа зохион байгууллаа. "Монголын
боловсролын хувирган өөрчлөлт" чуулганы мэдээллийн түншээр тус клуб ажиллах юм. Уулзалтын ярилцлагаас товч хүргэе.
БСҮХ-ИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ, ДОКТОР Х.ОТГОНБААТАР:
-Бидний
өнөөдрийн нэрлээд байгаа Transformation education гэдэг нэр томьёо ОУ-д түгж эхлэхэд бид Монгол руу хэрхэн
хөрвүүлэхийг хэлэлцэж эхэлсэн. Боловсролын салбарынхан хэл шинжлэлийн
эрдэмтэдтэйгээ зөвлөлдөөд нэг талаар "Боловсролын хувирган өөрчлөлт” гэж нэрлэж
болох юм. Нөгөө талаар "Хувьсаж буй боловсрол” гэж орчуулах боломж байна гэж үзсэн.
Ингээд Transformation
education гэдэг нэр томьёог "Хувьсаж
буй боловсрол” гэдгээр нь орчуулан үндэсний хэмжээнд хэлэлцсэн.
Ковид 19 цар тахлын өмнө боловсролын салбарт нэлээн асуудал
байсан. Тэдгээр асуудлыг цар тахал анхаарлын төвд хүргэж, яаралтай арга хэмжээ
авах шаардлагатайг ойлгуулсан үзэгдэл болсон. Дэлхийн залуучууд "Youth Decleration” буюу "Залуучуудын тунхаг бичиг”-ийг НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Дэлхийн 180 гаруй орны залуусаас судалгаа авч,
тэдний дуу хоолойг сонсож, дэлхий нийтийг энэ тунхаг бичигт нэгдэхийг уриалсан.
"Боловсролын
асуудал залуучуудад маш их хамаатай. Дэлхийн нийт хүн амын 25-30 хувийг 18-аас
доош насныхан эзэлж байна. Гэтэл энэ насны залуучуудын боловсролын асуудал маш
эмзэг байгаад нэн яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдгийг онцолсон.
"Хувьсаж буй
боловсрол” амлалт бичигт 130 гаруй улс нэгдсний
нэг нь манай Монгол улс. Уг амлалт бичигт "Боловсролын хувирган өөрчлөлт”
гэдгийг агуулгын хувьд таван чиглэлд хийх хэрэгтэй байна гэдэг дээр улс орнууд санал
нэгдсэн.
- Хөдөлмөрийн зах зээл болон ТХБ-ын төлөөх ур чадваруудад
анхаарах
- Багш мэргэжлийг хувирган өөрчлөх: Залуучуудыг ийм ур чадвартай, ийм иргэн байхад
багш мэргэжилтэн ямар үүрэгтэй байх вэ. Үүнийг шинээр эргэж харъя.
- Боловсролын эдийн засгийн асуудал: Боловсролд
шаардлагатай эдийн засгийн нөөцүүдийг яаж хуваарилах вэ, эдийн засгийн концефц
ойлголтыг шинээр яаж авч үзэх ёстой вэ?
- Dijital
Transformation-Цахим шилжилт: Хурдацтай технологийн хувьсалд бид хэрхэн
хурдацтай хариу үйлдэл үзүүлэх вэ? Яаж үүнтэй зэрэгцэн хөгжиж, арга хэрэгслээ
болгож хөгжих вэ гэдэг асуудал байсан.
Дэлхийн
улс орнууд энэ таван үндсэн чиглэлд боловсролын хувирган өөрчлөлтийг авч үзэж
үндэсний зөвлөлдөх уулзалтуудаа хийж, НҮБ-ын зөвлөлдөх уулзалтад амлалтаа танилцуулсан.
Манай улсаас БШУ-ны сайд өөрөө НҮБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож,
амлалтаа танилцуулж байсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ үеэр Монгол улс
Боловсролын салбарт цахим шилжилт хийж байгаа жишиг нь сайн туршлага гэж
үнэлэгдэж, салбар уулзалтыг Монголын нэр дээр онцлон зохион байгуулсан нь онцлог
үйл явдал болсон. Тухайн амлалт бичиг нь 2023 оноос үе шаттайгаар үйл
ажиллагааны төлөвлөгөө болоод хэрэгжээд явж байна.
Энэ хүрээндээ бид өнөөдөр яг юу хийв, яг юуг цаашид тогтвортойгоор
хэрэгжүүлж авч явах вэ, цаашид юуг нэмж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр энэ удаагийн
"Монголын Боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганы гол үзэл санаа
чиглэнэ.
БСҮХ-ИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР М.ИТГЭЛ:
Энэ
03 дугаар сарын 04, 05-ны өдөр болох "Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний
чуулган дээр бид хэд хэдэн шийдлийг санал болгож, зөвшилцөлд хүрвэл тунхаглана
гэдэг зорилготой байна. Тунхаглалын гол санаа нь
Нэгдүгээрт, Монголын боловсролын алсын хараатай болъё. Бидэнд зорилгууд
нь байна. Үндсэн хуульдаа заасан "Хүн бүр сурч хөгжих эрхтэй” гэсэн эрх байна.
Харин Монголын боловсрол яг хаашаа явах юм бэ Тунхаглал хэрэгтэй байна гэж харж
байна.
Хоёрдугаарт, энэ алсын хараа руу чиглэхэд баримтлах үнэт зүйлийг гаргаж
ирсэн.
Гуравдугаарт, суралцагч нь ямар дүр төрхтэй байх юм бэ. Монгол
суралцагчийн дүр төрхийг мөнтодорхойлсон. Ингээд суурь зарчим буюу алсын хараа, үнэт зүйл, дүр төрх
нь гараад ирлээ. Бид цаашдаа дээрх шинж, дүр төрх бүхий суралцагчийг гаргаж
ирэхийн тулд ямар ямар тэргүүлэх чиглэлүүдийг баримтлах вэ гэдэг нь Отгонбаатар докторын ярьсан таван тэргүүлэх
чиглэлийн агуулгатай нийцэн хөгжих ёстой болж байгаа юм.
Тиймээс
чуулганы гол үндсэн агуулга ч үүнтэй уялдаж өрнөх болно. Монголын боловсролд
даяаршлын хандлагатай, үндэсний онцлогтой хувирган өөрчлөлтийг хийнэ гэдэг концефцийг
барьж байна.
БСҮХ-ИЙН СЕКТОРЫН ЭРХЛЭГЧ, ДОКТОР Х.ОТГОНБААТАР:
Боловсролын
хувирган өөрчлөлт гэдгийг ур чадварын тухайд хэрхэн ойлгохыг ЮНЕСКО
тодорхойлсон. Тухайлбал, 2050 он гэхэд дэлхийн нийт хүн ам 10 тэрбум орчим
болох нь. Гэтэл бид нэг л дэлхийтэй,
нүүгээд очих өөр дэлхий алга. Тэгвэл бид өмнөө байгаа нөөцдөө ирээдүйн иргэдийн
амьдралыг золиослохгүйгээр яаж хандах вэ, дэлхий дээрээ хэрхэн зэрэгцэн орших
вэ?
Дараагийн
асуудал бол цахим технологийн хөгжил. Өнөөдөр сургуульд орж байгаа хүүхдүүдийн
60 гаруй хувийг огт мэдэхгүй цоо шинэ ажлын байр хүлээж байна. Одоо байгаа
ажлын байрыг технологи, хиймэл оюун ухаан орлож байна. Тэгэхээр үүнд
боловсролын салбар хариу ямар үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь өөрөө бидний хувирган
өөрчлөх нэг хэсэг болж байна.
Хувирган
өөрчлөх нөгөө чиглэл нь эдийн засаг. Цар тахлын үеэр дэлхийн хүн амын 25 хувийг
эзэлж байгаа залуу үеийнхний ирээдүйдээ олох боломжтой байсан орлого нь 14
триллион доллар байсан. Тэд ирээдүйд боловсролоор дамжуулан хүртэх ёстой байсан
санхүүгийн үр ашгаа цар тахлын үед алдсан гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр бид ирээдүй хойч болсон
хүүхдүүдийнхээ амьдралын чанарыг ямар байлгах вэ гэдэгт анхаарал хандуулах
хэрэгтэй болж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан цах тахал боловсролын салбарт
хэрхэн сөргөөр нөлөөлж байгаад бид анхаарал зайлшгүй хандуулах, боловсролыг
хувирган өөрчлөх хэрэгцээ шаардлага гарч байна. Дэлхий нийтээрээ үүнд зорьж
байна.
Эх сурвалж: "Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб