Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс
санаачлан "Хүүхдийн төлөө хамтдаа" уриалгыг гаргаж, нийгмийн сайн сайхны
төлөө уриалан эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой бай, хаа сайгүй хэн
боловч аюултай цахилгааны утас, кабелийг шалгаж, аюулгүй болгоорой,
гадаа гудамжинд зөрчил харагдвал 70047004, орон сууц, айл гэр, орц,
пудвалд зөрчил илэрвэл 70005454 утсанд дуудлага өгөөрэй гэдгийг бид
анхааруулсаар байгаа. Гэтэл ахин хоёр бяцхан хүүхдийн амь нас иймхэн,
засчихаж болохоор, сэргийлж болохоор зүйлээс болоод бурханы оронд одсон
тухай аймшигт мэдээ ахин сонслоо.
"Сонгино
хайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт гэртээ цоожлогдон үлдсэн
3-4 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Мэргэжлийн
байгууллагын урьдчилсан дүгнэлтээр цахилгааны утаснаас гал гарч гэр
шатсан бөгөөд дүүргийн тус хэсэг тог цахилгааны асуудлаа бүрэн
шийдээгүйн улмаас айлууд хулгайгаар гэртээ тог авдаг аж. Стандартын бус
татсан энэхүү тог масслан хоёр хүүхдийн аминд хүрсэн байна. Хүүхдэд
хамгийн ээлгүй хотод амьдарч буй бид анхаарал болгоомжгүй байдлаасаа
болж дахин хоёр бяцхан иргэнээ ийн бурхны оронд үдээд буй бөгөөд нийт
эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг
анхааруулж байна".
ЭХ СУРВАЛЖ: http://eagle.mn/r/48450