
Тухайлбал, зүүн дөрвөн зам буюу 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах "Оч” төвийнхөнд хууртагдсан залуу яах ёстойгоо, хаана хандахаа мэдэхгүй яваа талаараа бичжээ.
Иргэн Н "13 дугаар хороололд байдаг "Оч” төвд 650 мянган төгрөгийн хүүтэй 5 сая байршуулсан гэтэл уг газар хуурамч дэвтэр нээжээ. Тэд 5 сая байршууллаа гэсэн боловч 5 сая нь дансандаа ороогүй дэвтэр гэрээг нь хуурамчаар тамга дарсан байна. Би мөнгөөрөө хохирлоо зарим хүнд их биш ч энэ газар хичнээн итгэлээ яах ёстойгоо мэдэхгүй байна. Зөвлөгөө өгөөч туслаач” гэжээ.
Иймэрхүү замаар иргэдийг хууран мэхэлж, хууль бус бичиг баримт бүрдүүлэн БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд байгаа тул иргэдийг найдвартай газраас үйлчилгээ авч, бусдад хуурагдахгүй байхыг элчингээс анхааруулсаар байна.
О.Сайхан
Оллоо.mn
Сэтгэгдэл