![](http://scandal.mn/uploads/posts/2016-02/1454376796_hhed.jpg)
Өвөрхангай аймагт "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны нэрийг барьж
иргэдээс мөнгө залилсан хэрэг гарч байсан. Тэгвэл зальт этгээдийг
аймгийн Цагдаагийн газраас олж тогтоожээ. "Баялаг бүтээгчдийг дэмжих
холбоо”-ны нэрийг барьж, төсөл хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан
иргэдээс Хархорин сумын харьяат С нь тоног төхөөрөмжийг импортлон оруулж
ирэхэд гаалийн татварт төлөх мөнгө хэмээн 69 иргэнээс 26.3 сая
төгрөгийг хууран мэхэлж авчээ. Тэрээр нялх хүүхэдтэй, эмэгтэй бөгөөд
"Малчдыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шагнал олгоно, "Баялаг бүтээгчдийг
дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хямдралтай тоног төхөөрөмж нийлүүлнэ гэсэн
санал тавьж иргэдийг залилжээ. Цагдаагийн байгууллагаас залилан
мэхлэгчдээс сэрэмжлэхийг иргэдэд анхааруулж байна.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл