Япон улсын улс төрч Кенсюк Мияазаки гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас албан тушаалаасаа огцрох болсноо зарлалаа. Түүнийг улсдаа анх удаа аавын чөлөө авсан улс төрч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг байна.
Япон улсын Хуульч Кенсюк Мияазаки өнгөрсөн жил өөрийгөө Япон дахь жендерийн үүргийн хандлагыг хатуу өөрчлөх бэлгэ тэмдэг болгохын тулд гэртээ илүү их ажлыг хийхийг хүсэж байна хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татаж байсан. Гэсэн ч тэрээр өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлээрээ нэр хүндээ тэр чигт нь шалан дээр унагалаа.
Учир нь Мияазаки баасан гарагт мэдэгдэхдээ, хүүгээ төрөхийн өмнө гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орсон гэдгээ зарлажээ. Хэвлэлийн хурлын үеэр Мияазаки, "Миний зүй бус үйлдэл олон хүнийг зовоосонд туйлаас уучлал хүсэж байна” гээд мэхийн уучлал хүсчээ.
Мөн тэрээр, " Би салахаар шийдсэн цор ганц хүн биш. Гэхдээ хэрвээ боломжтой гэх юм бол би эхнэртэйгээ үргэлжлүүлэн амьдрах боломжтой” гэж хэлжээ. Эрх баригч Либерал Ардчилсан Намын гишүүн Мияазаки өнгөрсөн жил хүүтэй болсныхоо дараа аавын чөлөө авахыг хүсэж байггаагаа илэрхийлж олон нийтийн анхаарал татаж байсан. Учир нь Япон улсын парламентын түүхэнд өмнө нь нэг ч гишүүн хүүхэдтэй боллоо гээд чөлөө авч байгаагүй юм. Тухайн үедээ түүний энэ шийдвэрийг олон хүн тэр дундаа, намын гишүүд нь шүүмжилж, гэр бүлээс илүү улс, засгийн газрын үүргийг чухалд тавих хэрэгтэй гэцгээж байсан.
Мияазакигийн эхнэр Мегуми Канеко мөн хуульч бөгөөд 7 хоногийн өмнө хүүгээ төрүүлсэн юм.
https://www.facebook.com/dmnegdel/photos/a.1402932456652727.1073741829.1402550363357603/1682998771979426/?type=3&theater