Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эмээлтэд ажлын хэсэг гарч, шалгалт хийж үхсэн малын махыг боловсруулсан "Үүлэнгөү" компанийн үйлдвэрийг лацадсан талаар мэдээлэл гарсан. Тус үйлдвэрт цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ажилласан бөгөөд 14 тонн махыг тусгаарлаж, үйлдвэрийг лацдаад байгаа.