Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дүнгийн дагуу ОХУ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бага оврын атомын цахилгаан станц /АЦС/ барих санал тавьсан хэмээн ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко тухай мэдэгдсэн талаар middleasiannews.com сайт мэдээлжээ.
Тодруулбал, "Эрчим хүчний салбарт Орос улс Монголд бага чадалтай атомын цахилгаан станц барих боломжтой гэдгээ зарласан” гэж Виктория Абрамченко өчигдөр /2023.10.23/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хэлсэн бололтой. Түүний хэлснээр Оросын тал өвөрмөц чадвар, технологитой тул АЦС барих салбарт нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж. Бид энэ төслийн маш том хэтийн төлөвийг аль хэдийн харж байна. Түүнчлэн Парисын цаг уурын хэлэлцээрийн хүрээнд цөмийн эрчим хүч хүлэмжийн бага ялгаруулдаг гэж хүлээн зөвшөөрсөн хэмээн В.Абрамченко нэмж хэлжээ.
Сэтгэгдэл