АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2012-2016 ОНД АРДЧИЛСАН НАМЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН
УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦЫН ХУРААНГУЙ ТОВЧЛОЛ
Улаанбаатар хот 2016 оны 09 сар
2012 ОН
АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
2012. 06 сарын 29
УИХ-ын сонгуулийн дүн гарч:
Ардчилсан нам – 399194 – 35,32 хувь
Монгол Ардын нам –353839 – 31,31 хувь
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл – 252077 – 22,31 хувь
Иргэний Зориг Ногоон Нам – 62310 – 5,51 хувийн санал авч УИХ-д Ардчилсан нам олуулаа болов.
АРДЧИЛСАН НАМ НИЙСЛЭЛД АНХ УДААГАА ЯЛАЛТ БАЙГУУЛАВ
УИХ-ын сонгуультай хамт болсон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй олонх болж ялалт байгуулав.
СЕХ-ООС МАН-д САНУУЛГА ӨГӨВ
2012. 06 сарын 30
МАН-аас дахин санал тооллогын явцыг будлиантай болсон хэмээн мэдээлэл хийв. МАН-ын зүгээс "Сонгууль будлиантай болсон гэж үзэж байна. Тойргийн хэсгийн хороод дээр автомат машинд хурууны хээгээр иргэдийн саналыг авах гэж өндөр шаардлага тавьж байсан ч автомат машины толгой гацсан зөрчил, гомдол одоо ч ирсээр байна. Саналын тоо хаашаа ч юм алга болоод байна” гэв. Энэ мэдээлэлд СЕХ дахин няцаалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй нам эвслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх сануулгыг өгсөн юм.
УИХ-ЫН АЖЛЫГ МАН ТАСАЛДУУЛЖ ЭХЛЭВ
2012.07 сарын 22
Ардчилсан намын ҮЗХ-ны 40-р хурал болж, ажлын хэсгийн мэдээллийг сонсож Засгийн газрыг 75:25 хувийн харьцаатай байгуулах шийдвэр гаргав.
2012.07 сарын 23
УИХ-ын Чуулган хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох байсан ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцсонгүй.
З.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААР СОНГОВ
2012.07 сарын 24
УИХ-ын Чуулганы Хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй тул /хамгийн ахмад гишүүн/ МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн гишүүн Л.Цог хуралдааныг даргалж хуралдаанд оролцсон 42 гишүүний 40 гишүүн буюу 95,2 хувийн саналаар З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгов.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААР Н.АЛТАНХУЯГИЙГ ТОМИЛОВ
2012. 08 сарын 08
Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурсан төлөөллүүд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Ч.Улаан, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар байлцав.
2012. 08 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилов.
Н.АЛТАНХУЯГ ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛЭВ
2012. 08 сарын 16
УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг шинээр байгуулав.
2012. 08 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын Сайд нарыг томилов. Ардчилсан намаас
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар
Ч. Сайханбилэгийг
- Гадаад харилцааны сайдаар Л. Болдыг
- Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг
- Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Баярсайханыг
- Батлан хамгаалахын сайдаар Д.Бат-Эрдэнийг
- Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л. Гантөмөрийг
- Зам, тээврийн сайдаар А.Гансүхийг
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц. Оюунгэрэлийг
- Уул уурхайн сайдаар Д .Ганхуягийг
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулгыг
- Хөдөлмөрийн сайдаар Я.Санжмятавыг
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С. Эрдэнийг
- Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаярыг тус тус томилов.
2012. 08 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг сонгов.
2012. 08 сарын 20
УИХ-ын чуулганы хуралдаанаар "Шударга ёс” эвслийн Засгийн газрын Сайд нарыг томилов. "Шударга ёс” эвслээс
- Шадар сайдад Д.Тэрбишдагва,
- Сангийн сайдад Ч.Улаан,
- Эрүүл мэндийн сайдад Н.Удвал,
- Эрчим хүчний сайдад М.Сономпил
ИЗНН-ын дарга С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилогдов.
2012. 08 сарын 26
Төрийн ордныг түмэндээ нээлттэй болголоо.
2012. 09 сарын 03
Төрийн байгууллагууд 08 цагаас ажиллаж эхэллээ.
ЗАСГИЙН ГАЗАР УИХ-Д МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛАВ
2012. 09 сарын 11
Шинэчлэлийн Засгийн газар ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө УИХ-д танилцуулав. Тус мөрийн хөтөлбөр нь АН-ын "Монгол хүн-2020” хөтөлбөрийг үндэслэн МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн "Монголоо аврах 5 хувьсгал”, ИЗНН-ын "Амьдрал” хөтөлбөр, болон Бие даагч гишүүдийн саналаас бүрдсэн байв.
2012. 09 сарын 12
УИХ-ын хуралдаанаар Г.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилов.
ДЭД САЙДУУД ТОМИЛОГДОВ
2012. 09 сарын 22
Засгийн газрын хуралдаан болж дэд сайдуудыг томилов. Үүнд:
1. Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуягийг
2. Сангийн дэд сайдаар С.Пүрэвийг
3. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгалмааг
4. Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөрийг,
5. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ургамалцэцэгийг
6. Зам, тээврийн дэд сайдаар Х.Ержаныг
7. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдаар М.Түмэнжаргалыг
8. Уул уурхайн дэд сайдаар О.Эрдэнэбулганыг
9. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар Ц.Тувааныг
10. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Э.Тамирыг
11. Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулгыг,
12. Хууль зүйн дэд сайдаар Э.Эрдэнэжамьянг,
13. Хөдөлмөрийн дэд сайдаарЖ.Батхуягийг,
14. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Цогтгэрэлийг,
15. Эрчим хүчний дэд сайдаар Д.Доржпүрэвийг
16. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбатыг тус тус томилов.
2012. 10 сарын 12
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох "11 11 төв” ажиллаж эхлэв.
2012. 10 сарын 23
Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо Иргэдэд очих нүүрсний үнийг хоёр дахин буулгалаа.
2012. 11 сарын 10
"Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөцийг дахин 25-30 жилээр нэмэгдүүлснээр 45-50 жил Монголчууд энэ ордын ашгийг хүртэх боломжтой боллоо.
2012. 11 сарын 12
Ажил олгогч, ажил хайгч хоёрыг шууд холбосон онлайн гүүр буюу Е-биржийг нийслэлийн 9 дүүрэг, 134 хороонд, хөдөөд 21 аймгийн интернэтэд холбогдсон 142 суманд ажиллуулж эхэллээ.