ЕБС-ийн хоёр багшид хариуцлага тооцлоо


ЕБС-ийн хоёр багшид хариуцлага тооцлоо

 

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Тэдний хоёр нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж, бэртэж гэмтсэн юм. Уг асуудалд цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан Ерөнхий боловсролын 13, 9 дүгээр сургуулийн хоёр багшид ЗХАБТХ-ийн 54.6–д заасныг үндэслэн хариуцлага тооцжээ.

 

Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан та 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.