Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд бүр оролц


Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 06 сарын 07-ны өдөр нийт 282 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын  202 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  6 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарсан бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.


Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.