Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 19. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Төмөр
Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Энэ өдөр таныг том амжилт, шинэ санаа хүлээж байна. Хосуудын хувьд сайн сайхан ирээдүй хүлээж байна. Энэ өдөр зээл барьцаа авбал сайн. Эрч хүчтэй бай. Ойр дотныхоо хүмүүсийн туслалцааг ав.
ҮХЭР (4/20-5/20)
Тааламжгүй өдөр. Амжилт таныг орхиж магадгүй. Олон зүйл хамт олон гэр бүлд үүссэн асуудлаас шалтгаална. Байдлыг ухаалгаар зохицуул. Тэвчээртэй бай. Өнөөдөр та хэтэрхий зоригтой, хөөрүү болсноор алдаатай алхам хийж болох юм. Нэг ажлаас нөгөө ажилд самгардаж хэрэггүй. Цаг, хүчээ гамна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамтын үйл ажиллагаа санаа бодол хэрэгжүүлэх, орлого олох, шинэ ажилд дэвших зэрэгт нэн тааламжтай үе эхлэнэ. Тааламжтай нөхцөл гарна. Биеийн хүчний ачаалал, мөн шинэ хүнтэй танилцахаас зайлсхий. Олсон зүйлээ хадгалахад танд хэцүү байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таагүй өдөр. Уруу татагдах, хууртагдах магадлалтай. Биеэ барьж, авхаалж самбаатай бай. Болж буй бүхнийг өөрөө хариуцах хэрэггүй, бүх зүйл танаас хамаарахгүй шүү дээ. Мөнгөө эргэлтэнд оруулах, санхүүгийн ямарваа санаа хэрэгжүүлэхэд тохиромжгүй. Өдрийн сүүлийн хагаст муу мэдээ ирж, бие лагшин муудаж мэднэ.
АРСЛАН (7/23-8/22)
Золгүй явдал тохиолдож болох таагүй өдөр. Гэрээсээ алсад байгаа хүмүүс гэнэт өвдөх аюултай. Олон хүнтэй харьцсаны хэрэггүй. Нийтийн тээврийн унаа, жолооны ард болгоомжтой бай. Үдшийг дасал болсон, сурсан байдлаараа өнгөрүүл, эрсдэл бүү гарга.
ОХИН (8/23-9/22)
Та өөрт хамааралгүй зүйлийг сонирхдоггүй зуршилтай боловч өөрийг нь шүүмжилсэн ямар ч шүүмжлэл нь таны ажилд хөндлөнгөөс оролцохыг тэсч чаддаггүй. Бусдын санаа бодлыг дэмий няцааж байна. Өөр үзэл бодол танд асуудлыг олон талаас нь харахад туслана. Тэвчээртэй байвал алдсан зүйлээ эргүүлж авна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийн гэр орноо сайжруулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Эргэн тойрны хүмүүсийн сонирхлыг харгалзалгүй өөрийн асуудлуудыг шийдэх хэрэггүй. Хүүхдүүдтэй холбоотой үүргээ биелүүл.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од Эрхэс танд бат бөх түшиг тулгуур, нэр хүндтэй хэлэлцээр хийх боломж өгнө. Тогтмол орлоготой гэж тооцож болно. Таны төсөв байнгын бялхаж байна. Амжилтгүй зүйлийг бүү тэвч.
НУМ (11/22-12/21)
Алдаа, буруу тооцоо зэрэг үйлдлүүд хийх өдөр. Эрүүл ухаанаа сэтгэл хөдлөлд бүү автуул. Ямар нэгэн алдаа гарвал, өөрийгөө бүү зэмлэ. Амжилтгүй байдалдаа дүгнэлт хийж ирээдүйгээ төлөвлө. Цэнгээнт аялалд тохирсон цаг. Орлого, зарлагын хатуу тооцоо барих нь маш ашигтай.
МАТАР (12/22-1/19)
Олны өмнө үг хэлэх бол маш их эрч хүч алдаж болзошгүй. Гэр орноосоо хол, гэмт хэрэгт орооцолдож магадгүй. Олон хүнтэй хурал цуглаанаас зайлсхий. Танихгүй мэдэхгүй газраар бүү яв. Сэжиг бүхий хүмүүстэй бүү харьц.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр хувь хүмүүс болон албан байгууллагуудтай харьцахад, харилцаа холбооны салбарт амжилттай сайн өдөр. Энэ үе ажил хэргийн боломжит бүх аялалд тохирно. Хэтийн төлөвтөө хувийн санхүүгийн төлөвлөгөө зохиож түүнийгээ мөрдөхийг хичээх хэрэгтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Аз жаргалд хүрэхэд шийдэмгий байвал аливаа саадыг ядах юмгүй туулна. Бүлээн дулаан, амар амгалан уур амьсгалыг бий болгож, ханьдаа халамж тавина. Урхаг өвчин сэдэрч болзошгүй. Толгой байнга өвдөх, сэтгэлийн хямралд орно. Аян замд гарах нь танд сонирхолтой санагдаж олон талын ашиг авчирна. Та өвөрмөц зан чанараа алдан санхүүгийн асуудалд өртөж болзошгүй байна.