Үндэсний их баяр наадмын амралтын тав хоногт зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэж байна. Тухайлбал, өнөөдрөөс /2020.07.13/ зарим захууд ажиллаж эхэлжээ.
ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
НАРАНТУУЛ олон улсын худалдааны төв:
-Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.
ХАРХОРИН худалдааны төв:
-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.
ДҮНЖИНГАРАВ худалдааны төв:
-Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.
БӨМБӨГӨР худалдааны төв:
-Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг.
СОДОН БӨМБӨГӨР худалдааны төв:
-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.
БАРС худалдааны төв:
-Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.
ХҮЧИТ ШОНХОР худалдааны төв:
-Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.
ДА ХҮРЭЭ авто худалдааны төв:
-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.
БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ
Улаанбаатар хот дахь Хаан банкны бүх салбар болон Ариг банкны салбарууд амарч байна. Харин
Төрийн банк:
-7 дугаар сарын 13-ны өдөр "Мөнгөн завьяа" тооцооны төв, "Өнөр" тооцооны төв
Голомт банк:
-7 дугаар сарын 13-ны өдөр Солонго” салбар 11:00-19:00 цагийн хооронд, мөн “Хан-Уул И-март” салбар 09:00-21:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбарууд амарна.
Хаан банк:
-7 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь бүх салбар амарна.
Хас банк:
-“Сансар дахь И-март тооцооны төв” 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.
Худалдаа хөгжлийн банк:
-"Гурвалжин тооцооны касс" 17 цаг хүртэл ажиллана.
Ариг банк:
-7-р сарын 11-ны өдрөөс 7-р сарын 15-ны өдөр хүртэл бүх салбар амарна.