Зах, худалдааны төвүүд болон банкуудын ажиллах хуваарь


Үндэсний их баяр наадмын амралтын тав хоногт зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэж байна. Тухайлбал, өнөөдрөөс /2020.07.13/ зарим захууд ажиллаж эхэлжээ. 

 

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

 

НАРАНТУУЛ олон улсын худалдааны төв:

-Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

ХАРХОРИН худалдааны төв: 

-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

ДҮНЖИНГАРАВ худалдааны төв:

-Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10:00-20:00 цаг.

БӨМБӨГӨР худалдааны төв: 

-Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09:00-20:00 цаг.

СОДОН БӨМБӨГӨР худалдааны төв:

-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

БАРС худалдааны төв:

-Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

ХҮЧИТ ШОНХОР худалдааны төв:

-Долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллаж эхэлнэ.

ДА ХҮРЭЭ авто худалдааны төв:

-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн энгийн цагийн хуваариар ажиллана. Да хүрээ захын ердийн цагийн хуваарь: 08:30-18:30 цаг.

 

БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ

Улаанбаатар хот дахь Хаан банкны бүх салбар болон Ариг банкны салбарууд амарч байна. Харин Төрийн банк, Голомт банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны зарим салбар ажиллаж байгаа юм байна.

Төрийн банк:

-7 дугаар сарын 13-ны өдөр "Мөнгөн завьяа" тооцооны төв, "Өнөр" тооцооны төв

Голомт банк: 

-7 дугаар сарын 13-ны өдөр Солонго” салбар 11:00-19:00 цагийн хооронд, мөн “Хан-Уул И-март” салбар 09:00-21:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбарууд амарна.

Хаан банк: 

-7 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь бүх салбар амарна.

Хас банк:

-“Сансар дахь И-март тооцооны төв” 10:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Худалдаа хөгжлийн банк:

-"Гурвалжин тооцооны касс" 17 цаг хүртэл ажиллана.

Ариг банк:

-7-р сарын 11-ны өдрөөс 7-р сарын 15-ны өдөр хүртэл бүх салбар амарна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.