Казахстаны нийслэлд анх удаагаа CONNECTED-2024 буюу дэлхийн түүхийг хэлэлцэх, ирээдүйн дүр төрхийг ойлгох хэлэлцүүлгийн платформ хэлбэрээр олон улсын хурал зохион байгуулагдах гэж байна.
CONNECTED олон улсын чуулганы Ерөнхий продюсер Руслан Жемков
Ирээдүйг урьдчилан таамаглах, загварчлах, хиймэл оюун ухааны нөлөө, технологи ба хүмүүсийн хамтын ажиллагаа, боловсрол дахь инноваци гэх мэт эдгээр болон бусад сэдвүүдийг энэхүү олон улсын хурлаар авч хэлэлцсэнээр дэлхийн өнцөг булан бүрт өөрчлөгдөж буй өнөөгийн ертөнцийг ойлгоход томоохон түлхэц болох юм.
Хуралд ирээдүй судлаачид, гүн ухаантнууд, инноваци, технологийн салбарын удирдагчид, төр, засгийн болоод шашны зүтгэлтнүүд, тэргүүлэх салбаруудад эрч хүч, хүсэл тэмүүлэл, мэдлэг, цаг заваа зориулж, хөрөнгө оруулалт хийж, хуваалцахад бэлэн дэлхийн өөрчлөлтийн төлөөлөгч, оролцогчид цуглардаг гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Жишээ нь: Дэлхийд тэргүүлэгч EdTech компанийн үүсгэн байгуулагч, төлөөлөгчид - олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорациуд гэх мэт.
Уг арга хэмжээнд 20 гаруй орны 1500 орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна. CONNECTED платформ дээр бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүс төслөө танилцуулан өрсөлдөж санхүүжилт авах боломжтой.
Чуулганы ерөнхий ивээн тэтгэгчээр хөдөө аж ахуйн салбарт тэргүүлэгч AITAS холдинг ажиллажээ.
Хурлыг нээлттэй (10-р сарын 18) болон хаалттай (10-р сарын 19) гэсэн нэгдсэн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ийнхүү Chatham House хэлэлцүүлгийг нэрээ нууцлах зарчмын дагуу хоёр дахь өдрийн арга хэмжээг зохион байгуулна.
Чуулган нь зөвхөн хэлбэрийн хувьд бус үзэл суртлын чөлөөт хэв маягаараа бусад үйл ажиллагаанаас ялгардаг. Зохион байгуулагчдын тэмдэглэснээр, CONNECTED-2024 нь ертөнцийг үзэх үзлээр дамжуулан ирээдүйн дүр төрхийг ойлгоход чиглэгдэнэ.
CONNECTED-ийн ерөнхий продюсер Руслан Жемков "Бид энэ хуралд боловсрол, инноваци, хиймэл оюун ухааны хөгжлийн салбарын ирээдүй судлаач, эдийн засагч, глобалистууд болон мэргэжилтнүүдийг урьснаар ирээдүйн нэгдсэн ерөнхий дүр зургийг гаргаж авна хэмээн найдаж байна” гэж хэлэв.
CONNECTED хөтөлбөр нь "Ирээдүйн хэлбэр дүрслэл” (ирээдүйн шинэ хэлбэр, газрын зургийг бий болгох), "Ирээдүйн боловсрол, шинжлэх ухаан” (ирээдүйд үнэхээр шаардлагатай боловсролд зориулсан арга замууд) болон "EdTech and Impact Entrepreneurship нь шинэ ертөнц дэх боловсрол, технологийн ач холбогдол, түүний нөлөө, ашиг тус" гэсэн үндсэн 3-н асуудлуудыг авч хэлэлцэнэ.
Хурлын илтгэгчдээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оролцох бөгөөд үүнд доорхи алдартай ирээдүй судлаачид багтаж байна.
● Герд Леонхард, ирээдүй судлаач, хүмүүнлэгийн элч, "Технологи хүний эсрэг” номын зохиогч, Фьючерс агентлагийн гүйцэтгэх захирал (Швейцарь).
● Таня Шиндлер, Ирээдүй судлаачдын холбооны ерөнхийлөгч, Европын комиссын зөвлөх (Герман)
● Моника Бельскит, ирээдүй судлаач, таамаглалын загвар зохион бүтээгч, Хар ирвэс киноны Вакандагийн ертөнцийг бүтээх талаар Disney болон Marvel-ын зөвлөх.(Өмнөд Африк)
● Яхкини Бисселинк, стратегийн хэтийн төлөвийн шинжээч, Whetston судалгааны төвийн Z үеийн гол илтгэгч, хямрал, аюулгүй байдлын менежментийн шинжээч (Нидерланд).
● Бронвин Уильямс, ирээдүй судлаач, чиг хандлагын шинжээч, эдийн засагч, НҮБХХ-ийн ирээдүйн загварчлалын тэтгэлэгт ажилтан (Өмнөд Африк).
Мөн түүнчлэн хэлэлцүүлэгт дараахь экологич, уур амьсгалын асуудлаарх мэргэшсэн судлаачид оролцоно.
● Рае Квон Чунг, ногоон эдийн засгийн чиглэлээр Нобелийн шагналт, Бан Ги Муны Сайн ирээдүйн төлөө сангийн захирал (Өмнөд Солонгос).
● Пегги Лю, "Хятадын байгаль хамгаалагч Ногоон Дарь эх" , ногоон хөгжлийг дэмжигч, "Торнадогийн манлайлал" хөдөлгөөний тэргүүн (Хятад).
● Ниса Жета, Дэлхийн нөлөөллийн стратегич, бодлогын зөвлөх, илтгэгч, зохиолч (Их Британи).
Чуулганд мөн түүхч, даяаршлын судлаачид багтсан бөгөөд үүнд:
● Питер Франкопан, түүхч, зохиолч, Оксфордын их сургуулийн профессор, "Торгоны зам. Дэлхийн шинэ түүх" (Их Британи).
● Дэвид Роуэн, ш/у технологийн тоймч, шилдэг борлуулалттай номуудын зохиогч, технологийн сургагч багш, хөрөнгө оруулагч, WIRED сэтгүүлийн анхны ерөнхий редактор (Их Британи).
Нэмж дурдахад энэхүү арга хэмжээнд инноваци, хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд ч мөн оролцоно. Үүнд:
● TIME Impact 2024 шагналын эзэн, Good Tech Advisory компанийн гүйцэтгэх захирал Кей Ферт-Баттерфилд; AI-ийн гүйцэтгэх захирал асан, Дэлхийн эдийн засгийн форумын (АНУ) Гүйцэтгэх хорооны гишүүн.
● Юнес Бенсуда Мурри, Стэнфордын их сургуулийн хиймэл оюун ухааны профессор, хиймэл оюун ухааны (АНУ) хичээлийн зохиогч.
● Рафал Лев Старович, Эд Тех Польшийн Ерөнхийлөгч (Польш).
Мөн энэхүү арга хэмжээнд хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээний багш нарын төлөөлөл, Төвдийн алдартай багш лам, мастер Шялпа Тэнзин Ринбүүчи (Балба) оролцоно. Тэрээр бүх хүн төрөлхтнийг нэгтгэх хүртээмжтэй орон зайг бий болгох зорилго бүхий Universal Peace Sanctuary төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм. Шялпа Тэнзин Ринбүүчи бол Катманду дахь Шялпа хийд, гэлэнмаагийн хамба лам бөгөөд энд 150 гаруй лам хуврагууд оюун санааны болон шашны боловсрол эзэмшдэг юм.
"Боловсролын салбарт ажиллаж байхдаа бид ирээдүй ямар байх бол гэж өдөр бүр боддог. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ асуудал улам бүр хурц хамааралтай болж байна. Ирээдүйн дүр төрхийг төсөөлөх, ирээдүйн нийгмийг байгуулах үнэт зүйлсийг тодорхойлох нь бидний энэхүү арга хэмжээний гол зорилго байх болно. Энэхүү чуулган нь бүх оролцогчдод бүтээлч, мэргэжлийн шинэ амжилт гаргахад нь түлхэц өгнө гэдэгт бид итгэлтэй байна” гэж арга хэмжээний стратегийн түнш Боловсролын тогтвортой хөгжлийн сангийн захирал Данияр Токтарбаев онцоллоо.
CONNECTED Төслийн гол зорилго нь дэлхийн өөрчлөлт хувьсал хөнжлийн талаар судалдаг төлөөлөгчдийг нэгтгэн ирээдүйн дүр төрхийг хэлэлцэх, тогтвортой ертөнцийн үр дүнтэй загварыг боловсруулах дэлхий нийтийн тавцан болох явдал юм.