УИХ дахь МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгөнөөс албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн компанидаа тэрбум гаруй төгрөг авсан нь олон нийтэд ил болсон. Тэгвэл ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр эрх дарх бүхий сайдуудаа хэрхэх вэ? Ардын тодотголтой засгийн газрын чинь эрхэм сайдууд ард түмнээсээ тэрбумаар нь хулгай хийж байна.
Тодруулбал,
- УИХ-ын гишүүн Х.Болорчулууны ”Дорнод гурил” / Хувьцааг 100 хувь эзэмшдэг/
- УИХ-ын гишүүн Г.Солтаны ”Монгол Шаазан” /Хувьцааг 100 хувь эзэмшдэг/
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн ”Тээвэр ачлал” ХХК /”Тээвэр ачлал” ХХК-ийн хувьцааны 89,49 хувийг Л.Отгонжаргал эзэмшдэг. Б.Батзориг сайдын эхнэрийг мөн Л.Отгонжаргал гэдэг албан бус мэдээлэл бий/
Эдгээр нэр бүхий гишүүдийн хувийн компаниудад ЖДҮ-ийн сангаас 950-1,4 тэрбум буюу нийт 4,5 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулсан байна.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ЗАХИРАЛ С.ТӨГСБИЛЭГ:
-Тээвэр ачлал” ХХК-иас манай бүрдүүлж ирүүлсэн материалаар бол тус компанийн үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигч болох Д.Баттулга гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Мэдээллийн хэрэгслээр гараад байгаа н.Отгонжаргал гэдэг хүн нь тус компанийг төлөөлж манайтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй гэдгийг хэлье. "Дорнод гурил” компанийн хувьд үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун байсан. Уг үүсгэн байгуулагчаас өгсөн итгэмжлэлийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирал болон нягтлантай нь холбогдох гэрээг хийсэн. "Монгол шаазан” компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нь Г.Солтан гэдэг хүн байсан ба мөн итгэмжлэлийн дагуу гүйцэтгэх захирал С.Ахмед гэдэг хүнтэй гэрээ хийсэн болно. "Эпато анарваан” ХХК-ийн тухайд Тус компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэдэг хүн байсан ба гэрээ байгуулахад тавигдах шаардлагын дагуу бид энэ хүнтэй гэрээ хийсэн. Тиймээс хэн нэгэн хүний ах дүү, хамаатан садан, эхнэр нөхөр байлаа гээд бид сонгон шалгаруулалтад оруулахгүй байх, дэмжигдэхгүй байх болон гэрээ хийхгүй байх эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн тайлбарыг өгсөн.
/”Тээвэр ачлал” ХХК-ийн албан ёсны сайт дээр хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл/
Тэрбээр Б.Батзориг сайдаас бусад нь зээл авсныг ЖДҮ-ийг дэмжих сангийн захирал хэлж байгаа ч салбарын сайдтай нь нэр холбогдоод байгаа "Тээвэр ачлал” ХХК-ийн албан ёсны вэб хуудаст нийт хувьцааны 89,49 хувийг Л.Отгонжаргал эзэмшдэг тухай мэдээлэл бичигджээ. Л.Отгонжаргал гэгчийн овог, нэр, нас зэрэг мэдээлэл Б.Батзориг сайдын эхнэртэй яг адилхан таарч байна.
Б.Батзориг сайд энэ асуудлыг үгүйсгэж, өөрийг нь гүтгэж байна гэж тайлбарласан ч хөрөнгө орлогын мэдүүлэг болон бусад мэдээллээр хамаарал бүхий компанидаа сангаас зээл олгосон нь тодорхой болоод байгаа.
Мөн эрх мэдэлтэй төрийн эрхмүүд ЖДҮС-аас жилийн 1%-ийн хүүтэй авсан зээлээ зориулалтын дагуу ашиглахгүй жилийн 40%-ийн хүүтэй зээл гаргаж мөнгө угааж байна хэмээн олон нийтийн хэрэгслээр зарим эдийн засагчид жиргээд эхэллээ. Хэрэв энэ үнэн бол албан тушаалаа урвуулан ашиглахаас гадна мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн болж таарна.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж аж амьдралаа залгуулдаг хэдэн иргэдийнхээ орчин нөхцөлийн дээшлүүлж дэмжиж ажилладаггүй юм аа гэхэд хумсалж, хулгайлахгүй байгаач!!!
Нийтэлсэн:М.Март
FACT.mn