Реппер залуу клипийнхээ зураг авалтын үеэр амиа алджээ


 

Реппер залуу клипийнхээ зураг авалтын үеэр амиа алджээ

 

Канадын уран бүтээлч, реппер Жон Жеймс өчигдөр 34 насандаа харамсалтайгаар амиа алдсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэрээр Их Британийн Колумби мужид шинэхэн уран бүтээлийнхээ зураг авалтын үеэр амиа алджээ.

Реппер залуу нисдэг тэргээр шүхрээр буух байсан гэнэт шүхэр дэлгэгдээгүй аж. Ослын дараа түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч оройтсон байсан талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв.

Уг онгоцонд репперийн ээж, ах болон эхнэр нь зорчиж явжээ. 

Жон Жеймс өмнө нь олон удаа шүхрээр бууж байсан туршлагатай нэгэн ба уулын цанаар хичээллэдэг байсан гэнэ. 

Уран бүтээлчийн харъяа агентлаг Жон Жеймс гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.