Трами хар салхинд хоёр хүн амиа алджээ


Трами хар салхинд хоёр хүн амиа алджээ

 

Японд "Трами” нэртэй хар шуурга дэгдсэний улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Энэ тухай телевизийн "NHK” суваг мэдээллээ.

Байгалийн гамшгийн улмаас нэг хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж урьд нь мэдээлж байв. "NHK” сувгийн мэдээлснээр,амиа алдсан тохиолдолЯпоны Тоттори, Янамаши мужуудад бүртгэгджээ. Мөн хоёр хүнийг эрж хайх ажиллагааг Тоттори болон Миязаки мужид мужид явуулж байна. Хар салхи дайрсан 19 мужид 127 хүн гэмтэж бэртжээ.

"Трами” хар салхи Японд ням гарагт дэгдэж, Окинава мужаас эхлээд хойд нутгийн Хоншю арал хүртэлх мужуудыг дайран өнгөрсөн байна. Японы нийслэл Токио хотод хар салхины хурд цагт 160 км-т хүрсэн бөгөөд модны мөчир хугарч, зар сурталчилгааны самбарууд унаснаас өөр ноцтой уршиг дагуулаагүй байна.

Японы эрх баригчид үер болон хөрсний гулгалт болох аюултай холбогдуулан 3,8 сая хүнд нүүх зөвлөмж өгчээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.